.jpg)
Үүнтэй зэрэгцэн өнөө л жил болгон яригддаг сурагчдын суралцах орчин, анги дүүргэлтийн асуудал, багш нарын ачаалал яригдаж эхэлнэ. Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд нийт 750 мянга орчим хүүхэд суралцаж, Улаанбаатар хотын хэмжээнд анги дүүргэлт хэтэрсэн 84 сургууль байна.
БШУЯ-наас 2007 онд сурагчдын анги дүүргэлтийн стандартыг баталсан. Үүнд: Бага ангид 30-35 хүүхэд, ахлах дунд ангид 32-35 хүүхэдтэй байхаар заасан байдаг. Гэвч энэ стандартын хэмжээ зөвхөн цаасан дээр л мөрдөгдсөн хэвээр байна. Бид энэ талаар сурвалжлахаар Чингэлтэй дүүрэгт байрлах Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 23 дугаар сургуулийг зорьсон юм.
.jpg)
Тус сургууль дээр ирэхэд хичээл тарах цаг болсон учир сургуулийн ойр орчим цүнхээ үүрсэн сурагчид, хүүхдээ хичээлээс нь авахаар ирсэн эцэг эхчүүдээр дүүрэн байлаа. Бид эхлээд бага сургууль руу орлоо. Сургуулийн хаалгаар ороход хүүхдүүд коридороор гүйлдэж, ангиудын хаалга дэлгээстэй байв. Уг сургууль шаргал өнгөөр дотоод заслаа хийж, коридорт сурагчдын эд зүйлсээ хадгалах хөх өнгийн шүүгээнүүдийг байршуулжээ. Жижүүрээс зөвшөөрөл авч гурван давхар байрлах тавдугаар ангиудаар орж хичээл сургалт, анги дүүргэлттэй танилцахаар өгслөө. Б.Гэрэл багштай 5В анги дээр ирэхэд шинээр багшилж буй залуухан орос хэлний багш, шуугилдсан олон сурагчид биднийг угтлаа. Тус анги багшийн ширээнээс эхлээд хойд хана хүртэл ширээ засаж, дүүрэн хүүхэд суусан байв. Ширээ хооронд тун бага зайтай. Хүүхдүүд чөлөөтэй алхах байтугай, зөрөхөд ч хүндрэлтэй харагдав. Хамгийн хойд талын ширээн дээр суусан сурагчид багшийнхаа ярьж буйг сонсож, самбараа бүрэн харж байгаа эсэх нь эргэлзээтэй юм.

Орос хэлний багшаас хичээл сургалт ямар байгаа талаар тодруулахад “Миний хувьд шинэхэн багш учир хичээл сургалтаа ороход бага зэрэг хүндрэлтэй байна. Энэ анги 62 сурагчтай. Хүүхдийн тоо их учир хэлний хичээл заахад асуудалтай. Хэл гэдэг хүүхэд бүртээ нэг бүрчлэн тулж ажиллаж байж л сурна шүү дээ” гэв.
Хэсэг хугацааны дараа Орос хэлний хичээл өндөрлөж тус ангийг хариуцсан багш ирлээ. Түүнээс багшийн ачаалал асуух гэтэл тэрбээр “Багш нь чамд яриа өгмөөр байна л даа. Гэхдээ маш завгүй ачаалалтай байна. Өглөө эрт ирсэн одоо хүртэл хичээл дуусаагүй, хүүхдүүдээ тараагаад хийх ажил ч их байна. Манай ангийг харж байгаа биз дээ маш олон хүүхэдтэй орохгүй бол бөөн юм болно” гээд гүйсээр анги руу гаа орлоо.

Тус ангиас гарч зэргэлдээх ангиудыг хараваас мөн л өнөөх дүр зураг үзэгдэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд анги дүүргэлт хэтэрсэн 35-39 хүүхэдтэй 50 сургууль, 45-аас дээш дүүргэлттэй 11 сургууль, 40-44 хүүхдийн дүүргэлттэй 23 сургууль хичээл сургалтаа явуулсаар байна. Хүн амын хамгийн их төвлөрөлтэй нийслэлд сургууль нэмж барих хэрэгцээ нэн шаардлагатай байгааг үүнээс харж болно. Салбарын сайдууд, холбогдох мэргэжилтнүүд жил бүр багшийн ачааллыг бууруулж, сургуулийн тоог нэмнэ гэж ярьсаар л байна. Энэ нь хэзээ бодит байдал дээр хэрэгжихийг хэн ч үл мэднэ. Үүнээс үүдэж багшаар суралцах оюутны тоо цөөрч, суралцсан ч богино хугацаанд ажиллаад л халширч болих тохиолдол элбэгшиж байна.

Бид цааш хөдлөн багшлаад удаагүй байгаа 106 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш М.Мөнхжаргалтай уулзаж цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Таны нэг өдөр хэрхэн өнгөрч байна вэ?
-Сайн байна уу. Хичээлийн шинэ жил эхлээд шавь нартайгаа уулзаад сайхан байна. Тэд маань нэг зуны хугацаанд их том болцгоожээ. Миний хувьд өглөө 6:00 цагт босоод сургуульдаа явах бэлтгэлээ хийж, 7:30 гэхэд сургууль дээрээ очдог. Манай сургуулийн хичээл 8:00 цагт эхэлнэ. Би нийгмийн ухааны хичээл ахлах ангийн сурагчдад заахаас гадна долдугаар ангийн анги даасан багшаар ажилладаг. Өдөртөө хуваарьт заасан хичээлүүдээ орно. Ангийнхантайгаа уулзаж хичээл сургалтын талаар ярилцана. Орой хичээл тарах үеэр жижүүр сурагчдаар ангиа цэвэрлүүлээд бүх хүүхдээ тараагаад л гэртээ харьдаг даа. Ингэж явсаар хамгийн эртдээ 18-19 цагийн үед сургуулиас гардаг. Ихэнхдээ гэртээ хариад маргааш заах хичээлээ бэлдэж, хичээл сургалт ангитайгаа холбоотой зүйлээ хийнэ.
-Таны хичээл заадаг ангиуд ихэвчлэн хэдэн хүүхэдтэй байдаг вэ?
-Манай ангийн хувьд 32 сурагчтай. Харин хичээл ордог ангиуд маань 28-30 орчим сурагчтай байдаг.
-Ажлын ачаалал хэр байна вэ?
-Мэргэжил бүхэнд сайн болон муу тал гэж бий. Шавь нар хичээлээ ойлгоод ирэхээр баярлаад л, үймүүлээд хичээлээ хийхгүй болохоор жаахан бухимдах үе бий. Сурагчдадаа аргадаж, магтаж, заримдаа уурлаж загнана.
-Ангийн сурагчдын тоо бага байгаасай гэж бодох үе байдаг уу?
-Мэдээж тэгж бодох үе цөөнгүй. Хэрэв нэг анги 20 хүүхэдтэй хичээл сургалтаа явуулдаг байсан бол сургалтын чанар сайжирч, сурагч нэг бүртэй тулж ажиллах боломж бүрдэнэ. Мөн багш нарын ажлын ачаалал буурч, бухимдахгүйгээр хичээлээ заана. Нэг хичээл заах минут хэд билээ, бүх сурагчидтай ажиллаж хүрэхгүй шүү дээ. Үүнээс үүдэн хичээлийн хоцрогдол үүснэ.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: БАГШИЙН АЧААЛАЛ БА АНГИ ДҮҮРГЭЛТ |
|
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |