-АСАР МАЙХНЫ ҮНЭ 100-200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ-
.jpg)
“Дүнжингарав” худалдааны төвд нар дээр гарсан үед хүрээд очиход хацар нь байдгаараа улайж, халууцаж, бүгчимдсэндээ гадуурхаа тайлж шидээд дээгүүрээ нүцгэн зогсоо залуус угтаж байна. Хаа нэг харагдах хөгшид сүүдэр бараадаж, хүүхдүүд сүүн зайрмагны үүдэнд дугаарлаж зогсоо харагдах. Асар, майхан худалдааж байгаа лангуу асуувал хажууханд зогсож байсан ширэвгэр сахалтай, хижээл насны эр “Чигээрээ явж байгаад баруун эргээрэй” гэв. Өнөө хижээл насны эрийн хэлсэнчлэн “Дүнжингарав”-ын өндөр өндөр лангуун дундуур “хэрэн” явсаар аяны хэрэгсэл, асар, майхныг ойролцоогоор 500 метр орчим газар “уул”, “овоо” шиг өрсөн хэсэгт ирлээ.
.jpg)

Худалдаачид ч шилдэг шидээвэр гэсэн болгоноо үзүүлэн болгож, олны нүдэнд ил босгож орхижээ. Гэсэн ч хажуугаар нь зөрөх үйлчлүүлэгчид “Арай л үнэтэй юм аа”, “Өө, ийм үнэтэй юм бол очиж өмнөх газраас авъя” гэсэн яриа өрнүүлсээр л хажуугаар нь зөрж одох. Хил, гаалийн асуудал өнөөг хүртэл асуудалтай байгаа энэ үе асар, майхны худалдаачдад хүртэл нөлөөлж, нийлүүлэлт нь багасжээ.
“ХОЁР ХҮНИЙ МАЙХАН 300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ”
“Дүнжингарав”-ын асар, майхны тасагт “од” болж байгаа нэг лангуу байна. Дөхөөд очвол тэр газар сүүлийн найман жил дараалан асар, майхан худалдаалж байгаа Б.Эрдэнийнх гэнэ.
Б.Эрдэнэ ч өөрөө “Энэ жил ч манайд асар, майхны тоо, загвар бага байна. Хил, гаалийн асуудлаас болоод оруулж ирдэг асар, майхан маань доод талд нь 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Хаа сайгүй л юмны үнэ хэцүүдэж байгаа энэ цагт худалдан авагчид ч бухимдалтай байна шүү дээ.
Өнгө загварын хувьд ч сонголт бага. Хоёр хүний майхан 300 мянган төгрөг, дөрвөн хүнийх 450 мянга, 5-6 хүнийх 1-1.8 сая төгрөг гэхээр ямар ч үйлчлүүлэгч бухимдахгүй байх вэ дээ” хэмээн учирлаж байлаа.

Б.Эрдэнийн хажууханд 30 орчим насны намхан, сортой үстэй эмэгтэй мөн л асар, майхан зарж зогсох. Тэгээд “240х200 см харьцаатай, хоёр өнгийн сонголттой майхан 320 мянга, 300х250 см харьцаатай хар майхан 380 мянган төгрөгийн үнэтэй байна” гээд л чанга чанга хашхирч байна. Очоод хэсэг хажууд нь зогсоход “Энэ сарын эхэнд БНХАУ-аас бараа захиалсан чинь ирдэггүй ээ. Наадмаас өмнө ирэх юм уу, үгүй юм уу, сайн мэдэхгүй юм. Хүмүүс ч их аяны хэрэгсэл, майхан сураглах юм. Даанч манайд зарах барааны загвар, сонголт тиймхэн л байна. Манайд даавуун берзентен материалаар хоёр талаас нь хэрж оёсон, төмөр тулгуур багатай, чанар сайтай ганц майхан байгаа. Эгч нь чамд бол 1.2 саяар өгчихье” гэх аж.
-ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД МАТЕРИАЛЫН ХОМСТОЛД ОРЖЭЭ-
“Дүнжингарав” худалдааны төвд гар аргаар оёсон асар, майхнаа худалдаалж байх асар цөөн. Тэдний нэг “Монгол майхан”. “Монгол майхан”-ыг анх нь лангуун дээр нь зогсож байгаа Х.Отгоогийн аав, ээж хоёр нь ажиллуулж эхэлж л дээ. Гэсэн ч, аав, ээжийнхээ бизнесийг өвлөсөн тэрбээр хил, гаалийн асуудалтай холбоотой бараа, материалын хомстолд орсон гэнэ.
.jpg)
Байгаа жоохон материалаараа хүүхдийн болон том хүний мишок, 2-6 хүний багтаамжтай майхан урлаж, хүмүүсийн гарт хүргэдэг байна. Гэсэн ч хүмүүс лангуун дээр нь ирж, үнийг нь асуугаад л буцаад байх. Уг нь тэдний лангуунд хоёр хүний майхан 320 мянга, дөрвөн хүнийх 420 мянга, 5-6 хүний майхан 560 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Өөрөө тайлбарлахдаа уг нь “Миний бараа хямд л юм сан” гэж зогсох.
-ҮНДЭСНИЙ ЗАГВАРТАЙ АСАР 1.2-2.9 САЯЫН ҮНЭТЭЙ БАЙНА-

.jpg)
Зай ихтэй, өнгө, үзэмжтэй үндэсний загварын асар моданд оржээ. Бараг асар, майхан сурагласан хүн бүр л үндэсний загвартайгаас нь асууж байх. Овор, жин багатайн дээр бат, бөх байдаг үндэсний загвартай асрын үнэ доод тал нь л 1.2 сая төгрөгөөс эхэлж байна.
Асар, майхан үйлдвэрлэхэд хэрэгтэй бараа, материалын хомстолын улмаас олонх асар, майхны үнэ доод тал нь 100-200 мянган төгрөгөөр нэмэгджээ. Үнэ нь өссөний дээр загварын сонголтгүй байгаа учир худалдан авагчид төдийлөн ойшоохгүй байх аж.
Бүтэн өдрийн турш ажиглахад ердөө 2-3-хан хүн л асар, майхан худалдан авч байгаа харагдах аж.
Б.Хонгорзул
| СУРВАЛЖИЛГА: Асар, майхан 320 мянгаас 2.9 сая төгрөгийн үнэтэй байна |
|
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |