Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон усархаг бороо Улаанбаатар хотыг эгээтэй л урсгачихсангүй. Автомашиных нь замаар дүүрэн ус, ундаа, архи, пивоных нь сав урсаад, ёстой л хот хогон дундаа өнжлөө. Энд, тэнд, хамаа замбараагүй бие зассан ялгадас нь борооны усаар урссаар хотын төвдөө ирлээ. Дутуу татсан тамхины иш, хог хаягдал нь машины нь дугуйнд наалдаад явж өглөө. Ийм нэг дүр зурагтай өнгөрсөн Улаанбаатарын гэр хорооллыг сурвалжлахаар бид Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн хэсгийг зорилоо.


ЯЛГАДАС ДУНД ОРШИХ ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУД
Бидний ийн явах зуур зүсэрч байсан бороо зогсож, бараан үүл нүүв. Гэр хорооллын айлуудын модон жорлонгийн нүх усаар дүүрч, эргээрээ хальжээ. Борооны дараа гэр хорооллын мухар гудамжнаас үнэртэх үнэр гэж авах юм алга. Хэдэнтээ огиулж, бөөлжсөөр бид нойлынхоо усыг соруулж, хувин хувингаар нь зөөж байгаа иргэдтэй таарлаа. Цагаан өнгийн усны гутал өмссөн эмэгтэй, нэг гараараа ам, хамраа хараад, хувинтай ялгадсаа дээд айлынхаа муу усны нүх рүү асгаж байсан юм.
Тэрбээр ярихдаа “Ярих юм алга даа. Ямар байдалтай байгаа нь тодорхой байгаа биз дээ. Нойл соруулах машин үнэтэй учраас арга буюу дүүгийнхээ хашаа руу нойлын усаа зөөж байна. Эрүүл орчинд амьдрах зэрэг дуусжээ. Харин урсаад явчихгүйг л хичээж байна. Энэ зуны анхны ширүүн бороо л биднийг ямар орчинд амьдарч байгааг тод томруунаар харуулж байгаа. Өчигдөр (уржигдар) биднийг яаж сүйдсэн гэж бодож байна. Хүчтэй шуурганы улмаас хашаа, нойл нураад, гэрээр дүүрэн ус урсаад хэцүү байлаа. Борооны дараах үнэр танар гэж авах юмгүй. Өмхий үнэртсэн гэр, хашаанд л амьдарч байна. Мянга соруулаад, соруулаад олон жил болчихоор нэмэргүй болчихдог бололтой. Хэдхэн минут орсон бороонд л ингэж сүйдэж байхад цаашид яана даа л гэж бодож зогсоно. Нөхөр маань өнөөдөр ээлжийн ажилтай байсан ч хашаа, хороогоо янзлах гээд явж чадсангүй. Ажилдаа явахгүй байна гэдэг чинь цалингүй, хэдэн хүүхэд маань идэх хоолгүй л гэсэн үг шүү дээ. Манай энэ хавийн айлуудын нойл усаар дүүрсэн. Бүгд л соруулж, ухуулж байх шиг байна. Ийм агаараар амьсгалахаар бид яаж эрүүл амьдрах билээ” хэмээн халаглан ярьсаар тэр нойлын усаа асгахаар дээд айлын хашаа руу алхлаа.
.jpg)
ТОГТСОН ШАЛБААГ, БОХИР УСАНД ХҮҮХДҮҮД ТОГЛОЖ БАЙВ
Хогийн цэг бил үү гэж бодогдтол ойр орчмоос өмхий үнэр ханхалж, хажуугаар чихрийн цаас, уут, сүүний сав гэх мэт элдэв хог урсаж харагдана. Мөн хэд хэдэн айлын хашаа, нойл нуржээ. Их хэмжээний усархаг бороо ороход орой хэсгийн айлуудын хашааны хог үерийн усыг даган доод айлуудынхаа хашааг дүүргэдэг аж. Мөн нойлын бохир ус урсаж ирэх үе байдаг гэдгийг иргэд хэлж байлаа.
Тэр эмэгтэй хэлэхдээ “Усархаг бороо орсны дараа манай энэ хавь их заваан байдаг юм. Хүүхдүүдийг тэрийг нь мэдэхгүй усан дотор ороод тоглочихдог. Тэрнээс болоод бохирдож, гар, хуруун дээгүүр элдэв юм гарна. Борооны дараа урсаж ирсэн усанд бага насны хүүхэд тоглож харагдах нь элбэг. Айлын нойл болон хогтой холилдсон усанд тоглоход хэчнээн төрлийн нянгаар амьсгалж, ямар өвчин тусах магадлалтайг бодоход ч бэрх санагдана. Үнэхээр хэцүү шүү дээ. Хүүхэд юм болохоор мэддэггүй байх. Энэ байдал зунжин, намаржин үргэлжилдэг” гэсэн юм.

ИРГЭН Х.ГАЛАА: ШУУДУУ УХААД Ч НЭМЭРГҮЙ, ГЭР МИНЬ УСАНД АВТДАГ
Хашааны булан бараадаж хажуугаар өнгөрөх машины дугуй руу хөлөө оруулчихгүйг хичээн удаанаар эргэн тойрны байдлыг ажиглан өгслөө. Дээшлэх тусам халтиргаа ихсэж, гутлынхаа өсгий шаварт зоогдож, явах арга багасаж байв. Ийн явсаар бид үерт автаж, гэрийнхээ тавилгыг хашаандаа, гэрийнхээ голд овоолсон айлд ирлээ. Уг айлд тэтгэврийн насны хоёр хөгшин амьдардаг ажээ. Уржигдар орсон борооноор гэрт нь үер орж балрах дөхсөн гэнэ. Шөнө дөлөөр гэрийнхээ тавилгыг нааш, цааш зөөж ойрхон амьдардаг хүүхдийндээ очиж хоножээ. Биднийг очих үед гэрийнхээ хаяаг шуун, доторх дэвсгэрүүдээ гадаа дэлгэсэн байв. Гэрийн үүдээр ороход тавилга, хувцас, хэрэглэлүүдээ гэрийнхээ голд бөөгнөрүүлж тавьсан харагдлаа. Үерийн талаар гэрийн эзнээс асуухад “Манайх энд амьдраад олон жил болж байгаа, жил болгон л гэр усанд автдаг. Шуудуу ухаад ч нэмэр байдаггүй, хорооноос ч тоодоггүй юм. Одоо бараг дасаад байна, энэ жил харин ч бага бороо орж байгаа учраас сайхан тайван байлаа. Одоо ч бороо тасралтгүй ороод амар заяа үзүүлэхгүй бололтой. Уулын энгэрт газар авч, амьдарч байгаа нь бидний буруу л байх. Гэхдээ энэнээс өөр амьдрах газар олдохгүй байхад яалтай билээ дээ. Өнгөрсөн жил уг нь гэрийн буурь цутгаад, гүнгийнхэн шуудуу ухсан болохоор энэ жил гайгүй болов уу гэж найдаж байлаа. Нэмэр алга бололтой. Ширүүн орсон ганц борооноор л шөнө дөлөөр айл руу гүйж байгаа улс цаашид яахыг мэдэхгүй. Уулын ус ширүүн болохоор юу юугүй л бүгдийг нь хамаад явчих гээд байх юм” гэсээр гэрийнхээ эд хогшлыг янзлав. Тэр хоёр нар гарахаар гэрийнхээ эд юмсыг гаргаж хатаах санаатай байгаа гэнэ. Мөн борооны улмаас гэрлийн шон унаж, цахилгаан нь тасарчээ.
.jpg)


АВТОЗАМЫН УС ЗАЙЛУУЛАГЧ ХОГОНД ДАРАГДАЖ, ҮЕРИЙН УС ХАЛЬЖЭЭ
Гэр хорооллын гудамжаар хэдэн үе дээшээ алхаж, уулын энгэрт хүрэхэд ийм байдалтай байлаа. Бид доошоо алхсаар, халтирч унахгүйн тулд хашаа налж явсаар Дарь-Эх чиглэлийн автозам дээр тулж ирлээ. Авто замын хажуугийн ус зайлуулагч нь хогоор дүүрч, бөглөрчээ. Ус зайлуулагч хэзээ бөглөрсөн, борооны үеэр ойр хавь ямар нөхцөл байдалтай байгааг тодруулахаар замын хажуугийн дэлгүүрт орлоо.
.jpg)
Уулнаас урсаж байгаа ус айлуудын хашаа, нойлоор дамжиж урссаар Сэлбэ голд цутгадаг гэнэ. Угтаа ус зайлуулах хоолой ахиухан, хүрэлцээтэй байсан бол голд цутгахаас нь өмнө арга хэмжээ авах ёстой. Хэсэгхэн орсон бороонд Улаанбаатар хотын гэр хорооллын айлууд муу дүн авлаа. Жилээс жилд энэ дүн улам муудсаар байна. Хотын аль ч дүүргийн гэр хороололд дээрх дүр зураг байгаа. Хаана, аль ч гудамжинд очсон ийм байдал угтана.

Б.Хонгорзул
| СУРВАЛЖИЛГА: ХОТ ХОГТОЙГОО, ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУД ЯЛГАДАСТАЙГАА “УРСЛАА” |
|
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
2025-12-04 14:01:07
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |