ЭЕШ-ыг долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгууллахаар төлөвлөжээ. ЭЕШ-ыг ямар агуулгаар авах болон бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.
Тэрбээр "ЭЕШ-ын бүртгэл тавдугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилж, 40420 суралцагч шалгалтад бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргаад байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй. Энэ жил газарзүйн хичээлээр ЭЕШ өгөх 1235 сурагч байгаа нь хамгийн бага үзүүлэлт болж байна. Мөн хамгийн их буюу 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон байгаа. ЭЕШ-д орох сурагчдын насны бүтцийг авч үзвэл, 15-16 настай 27 шалгуулагч, 17 настай 1675 шалгуулагч, 18 настай 25082 шалгуулагч, 19 настай 13636 шалгуулагч байна. Шалгуулагчдын дийлэнх нь насанд хүрсэн учир дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн. Арванхоёрдугаар ангийн ЭЕШ өгөх хүүхдүүд өнөөдрөөс нэг сарын хугацаанд танхимын давтлагад хамрагдана" гэв.
Мөн үргэлжлүүлэн тэрбээр "Энэ жил танхимаар судалсан хичээлийн агуулгаар ЭЕШ-ын даалгаврыг боловсруулна. Энэ жилийн төгсөгчид арваннэгдүгээр сар хүртэл танхимаар хичээллэсэн.Сурагчид аравдугаар ангийн хичээлээ танхимаар үзсэн тул аравдугаар ангийн хичээлийн агуулгыг бүтэн хамруулна. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр ангийн хичээлийн агуулгыг 50 хувь, энэ жилийн хичээлийн агуулгыг 30 хувь хамруулна гэсэн үг. Цахимаар судалсан хичээлийн агуулгыг шалгалтад оруулахгүй" гэлээ.

Энэ жилийн ЭЕШ-ыг долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Үүнд:
-2021.07.01. Монгол Улсын түүх, Англи хэл
-2021.07.02. Хими, Газарзүй, Нийгэм судлал
-2021.07.03. Биологи, Математик
-2021.07.04. Физик, Орос хэл, Монгол хэл
ЭЕШ-аас өмнө шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдах ёстой байдаг. Тэгвэл энэ сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаар энэ шалгалтыг цуцлах шийдвэр гаргасан юм.
Сурагчдын суудлын хуваарь энэ сарын 20-ны өдөр тодорхой болох аж. Шалгуулагчид бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан www.EEC.mn цахим хуудасны шалгуулагчийн булан хэсгээс суудлын дугаараа хэвлэж авах боломжтой. Шалгалтын нийт 50 байр ажиллах бөгөөд орох, гарах гарцыг тусгайлан гаргаж, шалгалтын байранд халдвар хамгааллын нарийн дэглэм мөрдүүлэх юм. Коронавирусийн халдвар авсан сурагчдыг шалгалтад орох бүх боломжоор хангах бөгөөд тусгай анги бэлдэж байгаа аж.

Цар тахлын улмаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид арваннэгдүгээр сараас хойш цахим хичээл үзсэн. Тус хугацаанд 1-12 дугаар ангийн 103 мянган хүүхэд цахим хичээлд хамрагдаж чадаагүй байна. Тэдгээр хүүхдийн дүнг энэ жилийн нэгдүгээр улирлын дүнтэй дүйцүүлж гаргах аж. Харин цахим хичээлд хамрагдсан сурагчдын дүнг идэвх оролцоо, гэрийн даалгавар зэрэг багш өөрийн тавьсан шаардлагад нийцүүлэн тохирох дүн тавих юм.
ЭЕШ-ын үед ашиглах шууд засалтын шилэн технологийг 2019 оноос хэрэглэсэн. Шалгалт өгсөн хүүхдийн бүртгэлийн дугаарыг авсан оноотой нь шууд зарлаж, шалгалт авсан сургуулийн пэйж хаягаар лайв хийнэ. Шалгалт бүрийн дараа шалгалтын байранд дүн оноог мэдээлэх юм.
ЭЕШ-ыг цаашид жилд хоёр удаа авдаг болохоор бэлтгэл ханган ажиллаж байна. Сурагчид ЭЕШ-д бэлэн болсон гэж үзсэн үедээ шалгалт өгөх боломж бүрдэх юм. Мөн өмнөх шалгалтад тааруу дүн авсан шалгуулагч хагас жилийн дараа дахин шалгуулах боломжтой.
Мөн гадаад улс оронд суралцах оюутнууд тухайн орны хэлний шалгалтыг амжилттай давах ёстой байдаг. Тухайлбал, IELTS, TOEFL, HSK гэх мэт шалгалттай дүйх хэмжээний Монгол хэл бичгийн үндэсний шалгалтын тогтолцоог бүрдүүлэх юм. ЕБС-ийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг боловсролын түвшин, анги, хичээл тус бүрээр боловсруулсан байна.
| Коронавирусийн халдвар авсан арванхоёрдугаар ангийн сурагчдыг тусгай ангид суулгаж, ЭЕШ авна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |