• Өнөөдөр 2024-05-19

Барилгын хог хаягдал хүний эрүүл мэндэд хортой юу?

2020-09-11,   767

Бидний төдийлөн анзаардаггүй барилгын хог хаягдал өдөрт 1200 портертэй тэнцэх хэмжээтэй хаягдаж байна. Барилгаас гарч буй хог хаягдлыг талбайгаас зөөхгүй барилгын талбай дээр булах эсвэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэгт аваачиж асгадаг байна.
 
Зарим компаниудын хувьд дахин ашиглаж болохуйц эд материалыг хувь хүмүүст худалдаалдаг байна. Уг асуудлын хүрээнд Европын холбоо, Европын холбооны Switch-Asia хөтөлбөр болон Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж буй "Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-ийн хүрээнд "Ногоон сэтгэ" кампанит ажил 8-р сараас эхлэн хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төсөл нь барилгын хог хаягдлын талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлж, ташаа ойлголтыг залруулах мөн барилгын хаягдлыг дахин боловсруулж, ашиглах нь зөвхөн эдийн засгийн хувьд үр ашигтай төдийгүй байгаль экологид эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг таниулахаар зорьж байгаа юм.


Барилгын хог хаягдал хүний эрүүл мэндэд хортой юу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188