• Өнөөдөр 2024-05-19

Урсдаг шатанд хүүхдийн үс орооцолдож бэртжээ

2020-09-10,   583

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах “Наадам центр” худалдааны төвийн урсдаг шатанд хүүхэд гэмтсэн хэрэг өчигдөр гарчээ.
 
Тодруулбал, хэргийг харсан гэх гэрчүүд 5-6 настай хүүхэд урсдаг шатаар зорчиж байх үед үс нь орооцолдож, татагдан бэртэл авсан болохыг хэлэв. Энэ тухай эрүүл мэндийн байгууллагаас тодруулахад “Цахилгаан шатанд хүүхэд хавчуулагдсан гэх мэдээллийн дагуу очиж үзлэг хийсэн. Үзлэгийн үеэр хүүхдийн биеийн байдал тогтвортой байсан. Гэвч шинжилгээ, нарийн үзлэгийн тусламжтай гэмтлийн зэрэг, биеийн байдлыг нарийн тогтоох боломжтой” гэв. 
 
Иймд эцэг эхчүүд олон нийтийн худалдааны төв, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ бага насны хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг анхааруулж байна. 

Урсдаг шатанд хүүхдийн үс орооцолдож бэртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188