Испортын төрөлд идэвхтэй тэмцээн зохион байгуулж, аваргаа тодруулдаг 16 орчим тоглоом байдгийн дотроос бид Counter Strike (CS2) тоглоомыг MongolZ багийнхнаар дамжуулан сайн мэддэг болсон билээ. Харамсалтай нь гэвэл, CS2 тоглоомын хөгжүүлэгчдийн зүгээс тогтоосон шинэ дүрмийн дагуу манай улс S-tier буюу дээд түвшний тэмцээн зохион байгуулахаас нааш MongolZ тэргүүтэй шилдэг багуудынхаа тоглолтыг дотоодын тайзан дээр харах боломжгүй болоод байсан юм. Өөрөөр хэлбэл, бид саяхныг хүртэл дунд (В-Tier) болон сонирхогчдын (C-Tier) түвшний тэмцээнүүдийг зохион байгуулж байсан аж.
Тэгвэл MESA (Монголын электрон спортын холбоо)-ийн зүгээс өнгөрөгч долоодугаар сард олон улсын топ тэмцээнүүдийг зохион байгуулагч “BLAST”-тай хамтран ажиллахаар болсноо зарлаж, Монголд анх удаа S-tier буюу дээд түвшний тэмцээн болох BLAST Premier-ийг гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотдоо зохион байгуулах болсноо мэдэгдсэн нь электрон спорт сонирхогчдын хүрээллийг донсолгосон чухал мэдээ болсон.
2027 оны тавдугаар сарын 10-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах “BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээний хүрээнд CS2-ын одоо идэвхтэй тоглож буй дэлхийн шилдэг багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ манай нийслэлд цуглаж, аваргын цом болон 1’250’000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм. Тус тэмцээнд оролцох 16 багийг сонгохдоо, эхний 11 багийг дэлхийн VRS чансааны дарааллаар урих бол үлдсэн 5 эрхийг урьдчилсан сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Азийн бүсээс хоёр, Европ, Хойд Америк, Өмнөд Америкийн бүсээс нэг, нэг багийг тодруулж бүрдүүлэх ажээ.
Өнөөдөр тус тэмцээний эзэмшигч BLAST компанийн төлөөлөл, Монгол дахь хамтран зохион байгуулагч MESA нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаагаа зохион байгуулсан ба ингэснээр Монголд болох анхны BLAST Premier тэмцээний зохион байгуулалтын ажил албан ёсоор эхэлж буй.
S-tier зэрэглэлийн тэмцээн нь шагналын сан, тэмцээнд оролцогч багуудын чансаа, зохион байгуулалт зэргээрээ ялгардаг ба энэ түвшний тэмцээнийг зохион байгуулна гэдэг нь салбарын хөгжил, тухайн хотын аялал жуулчлал, эдийн засгийн талбарт олон давуу талыг бий болгодог.
| CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |