Тэрбээр “Засаг даргын яриад байгаа шигдээс болсон хүн нь миний төрсөн ах байсан. Энэ сарын 23-ны өдөр жижүүр эмч маань намайг өмнөх өдөр нь хагалгаанд орсныг, бас ах нь юм чинь хэлсэн байх гэж бодоод надад мэдэгдээгүй байсан. Тиймээс ах маань Дархан-Уул аймгийн Гуравдугаар эмнэлэг рүү тээвэрлэгдсэн. Засаг дарга болон Тамгын даргын өрөө хоорондоо хоёрхон алхмын зайтай байдаг. Засаг даргаас чөлөө авахаар ороход гадуур ажилтай гээд байгаагүй учраас Тамгын даргад “Би маргааш хагалгаанд орно. Миний ээлжийн амралтын хоног дутуу байсан, дээр нь шинжилгээгээ бүрдүүлсэн байсан шүү” гэж учраа хэлээд чөлөөгөө аваад явсан. Засаг даргын өрөөнөөс уйлаад гарсан. Тэр гомдлоороо лайв хийсэн. Түүнээс цагийн дараа Засаг дарга миний утас руу залгаад, дараа нь эмнэлэг дээр ирсэн. Тэгэхдээ “Баярмаа эмч ээ, хоёулаа одоо учраа олъё. Хүмүүст ч муухай харагдаж байгаа. Чи надад итгэж байх үед чинь туслаагүй. Миний буруу байжээ” гэж хэлээд бид хоёр 30 орчим минут ярилцсан. Би тухайн үед нь “Би танд өмнө нь тусалж байсан болохоор надад ч бас тэр сэтгэлээр минь туслах болов уу гэж горьдож ороод, түүнээсээ болоод өөрөө стресстэй, түргэдсэн байна лээ” гэж хэлсэн. Аль аль нь алдаа гаргасан байна. Тэр хүн түрүүлж уучлалт гуйж, надад муухай хандсанаа ойлгосон байна даа гэж би харсан. Тухайн үед миний даралт ихсээд, дусал хийлгэж байсан болохоор тэсээд гэртээ харьсан. Гэртээ байж байтал Тамгын дарга залгаад лайвыг маань устгуулсан. Тамгын дарга лайвыг маань хэрхэн устгуулсан, мөн эмнэлэг дээр ирээд уучлалт гуйж байгаа нь надад бичлэгээр байгаа. Засаг даргын дүү нар болон нэргүй, хуурамч сошиал хаягуудаас над руу маш их сөрөг сэтгэгдэл ирсэн. Мөн “Н.Даваанямыг суудлаас нь буулга” гэх мэт мессежүүд ч их ирсэн. Тэр хүмүүст би “Би хэн нэгэн хүнтэй жүжиг тоглоогүй. Надад тийм ёс зүй байхгүй. Энэ хүнийг албан тушаалаас нь буулгах бодол огт байхгүй” гэсэн тайлбарыг ч өгсөн. Тэгтэл түүний гомдолтой байна гэж байгаа нь намайг маш сонин, ойлгомжгүй байдалд орууллаа. Тиймээс би хэвлэлийн бага хурал зарлах болно. Мөн Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана” гэв.
| Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |