• Өнөөдөр 2026-08-28

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

2026-08-28,   120

   Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

   Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзах үеэрээ улсын хэмжээнд хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.

   Мөн хууль бус ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай холбоотойгоор хамтран ажилласан байж болзошгүй албан тушаалтнуудыг дотоод хяналт шалгалтаар тогтоож, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгожээ.Үүний дараа Экологийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

   Хурандаа Б.Оюутболдыг энэ оны дөрөвдүгээр сард Экологийн цагдаагийн албаны даргаар томилж байв. Тэрбээр 2020-2022 онд Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, 2022-2024 онд Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд газрын дарга, 2024 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл Тээврийн цагдаагийн албаны дарга, 2024 оны арванхоёрдугаар сараас Экологийн цагдаагийн албаны даргаар томилогдох хүртлээ ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны даргаар ажиллаж байсан юм.


ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188