• Өнөөдөр 2026-07-24

Нийслэлд “Хотхоны бага сургууль” байгуулж, 2240 хүүхдийг хамруулах боломж бүрдүүлнэ

   Нийслэлийн боловсролын салбарт нийт 1.168.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Энэ оны эхнээс хойш таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал зэрэг нийт 12 барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

   Мөн сургуулийн ачааллыг богино хугацаанд бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн зарим цэцэрлэгийн зориулалтын барилгыг "Хотхоны бага сургууль" болгон ашиглахаар төлөвлөж байна. Тодруулбал, төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилгад нэг ээлжээр 840, хоёр ээлжээр 1,680 сурагч, төрийн бус өмчийн нэг цэцэрлэгийн барилгад нэг ээлжээр 280, хоёр ээлжээр 560 сурагч суралцах боломж бүрдэх бөгөөд нийтдээ 2,240 хүүхдийг хамруулах хүчин чадалтай байх юм.

   Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Өнөөдөр 1-6 дугаар ангийн хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөхтэй холбоотойгоор замын хөдөлгөөнд өдөр бүр 150 мянга орчим автомашин оролцож байна. Иймээс ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө хүн амын нягтаршил өндөртэй 5-10 байршилд "Хотхоны бага сургууль" байгуулахаар ажиллаж байна. Холбогдох байгууллагууд хамгийн түрүүнд аль байршлуудад ийм сургууль байгуулах боломжтойг нарийвчлан судалж, худалдан авах болон түрээслэх хувилбаруудаа тооцоолон дараагийн хурлаар танилцуулахыг үүрэг болгож байна” хэмээн хэллээ.

 
 
 

Нийслэлд “Хотхоны бага сургууль” байгуулж, 2240 хүүхдийг хамруулах боломж бүрдүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188