• Өнөөдөр 2026-07-24

ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЛОО

   Нийслэлийн Баянгол дүүргийн 2-р хороо Старс төвийн таван давхарт хоолны газар шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 07:59 цагт ирсэн.

   Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 08:35 цагт галын тархалтыг зогсоож, 09.50 цагт бүрэн унтраалаа.

   Унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллалаа.

 

 


ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188