• Өнөөдөр 2026-07-22

Хөвсгөлд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэргийг шуурхай илрүүлжээ

Өчигдөр буюу энэ оны долдугаар сарын 21-ний өдрийн 23 цагт “Хэвлийдээ хутгалуулсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 59 настай, эрэгтэй хамт архидан согтуурч байсан 57 настай, эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин зугтсаныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүллээ.
Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.
Цагдаагийн Ерөнхий Газар

 


Хөвсгөлд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэргийг шуурхай илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188