УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулиар гэр бүлийн болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар тусгасан онцлогтой.
Гэр бүлийн хэрэг, өсвөр насны хүн холбогдсон гэмт хэрэг, өсвөр насны хүнд холбогдуулан авах таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны хүнийг баривчлах ажиллагааг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, сум, сум дундын шүүх, хуульд заасан бол дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр, бусад тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан. байна Хүүхдийн эрхийг хангах үүднээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, үрчлэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд дуу, дүрсээр хүргэхийг хоригложээ.
Мөн хүүхдийн асрамж тогтоох, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоох, тэжээн тэтгэх асуудлыг шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж, хүүхэд долоо буюу түүнээс дээш настай бол түүний санал болон энэ хуульд заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайланг харгалзан үзэхээр зохицуулсан байна. Шаардлагатай тохиолдолд шүүгчийн захирамжаар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчмын дагуу эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа, хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарь тогтооход шаардлагатай хүчин зүйл, хүүхдийн цаашдын хүмүүжил, төлөвшилд эцэг, эхээс анхаарвал зохих асуудал зэрэг хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судалж, тайлан гаргах Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг томилж, шүүгч шийдвэрээ гаргахдаа уг тайланг харгалзан үзэхээр хуульчилжээ.
Шүүгч гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, гэрлэгчид тусдаа амьдраад таван жил болсон бөгөөд 0-14 нас хүрээгүй хүүхэдгүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хөрөнгийн маргаантай боловч 18 буюу түүнээс доош насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн бол гэрлэлтийг шууд цуцалж болохоор тусгажээ. Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг тусгай зүйл болгон өсвөр насны хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргах боломжтой болсон байна.
Түүнчлэн “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол баталж, Шүүх байгуулах тухай хууль болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн барилга байгууламж шинээр барих байршил, газрын асуудал, шаардагдах зардлыг судалж, шийдвэрлэх, Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эвлэрүүлэн зуучлах багийн сэтгэлзүйч, мэргэжилтнийг бэлтгэх, холбогдох зардал, цахимжуулалт, хэрэг, маргааныг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх, холбогдох журмуудыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.
Хууль баталснаар гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэх, хүчирхийлэл, хүүхдийн эрх ашигт ноцтой эрсдэлтэй тохиолдолд гэр бүл цуцлалтыг шуурхай шийдвэрлэх эрх зүйн орчин бий болж, хүүхдийн хувийн нууц, нэр төрийг хамгаалах баталгааг бэхжүүлжээ.
Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон хамгаалалт, хүмүүжлийн арга хэмжээг түлхүү хэрэглэх боломж бүрдсэн байна.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон хамт баталсан хуулиудыг 2026 оны арван нэгдүгээр сарын 01-ний өдрөөс, “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |