“Мөнхөд орших Монгол” Үндэсний их баяр наадмын баяр, цэнгүүний хөтөлбөр дэх гэрэл зургийн үзэсгэлэн “Монгол бахархал”-“Адууны соёл” сэдэвт гэрэл зургаар Монголын Уран зургийн галерейд нээгдлээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоод хамтран долоо дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнг үндэсний бахархал болсон төрт ёс, түүхэн уламжлал, өв соёл, ялангуяа монгол адуу, түүнтэй холбогдох соёлыг наадамчин олон монголчууд, гадаад, дотоодын зочид төлөөлөгч, жуулчдын мэлмийг баясгах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, үндэсний бахархлыг төрүүлэх зорилгоор дэлгэн толилуулж байна.
Монголчууд морио хаан төрийн долоон эрдэнийн нэгээр эрхэмлэн бэлгэдэж ирсэн төдийгүй, монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, өв соёл, уламжлалыг бий болгоход оруулсан хувь нэмэр, түүхэн үүрэг, ач гавьяаг нь хуулиар тунхаглан өдгөө монгол улсынхаа төрийн сүлдэнд залсан нь монголчуудын дээд шүтээн морин эрдэнэ болохыг илэрхийлдэг билээ.
Хүн төрөлхтөн ган туурайт, дэлт хүлгээр хань түшиг хийж, олон зуун, мянган жилийн амьдрал, тэмцлийг даван туулж ирсэн бахархалт түүх, түүний дотор монгол адуу нь монгол үндэстний түүхэн хөгжил, нүүдлийн соёл иргэншил, байгальтай зохицон амьдрах ухаан, эр зориг, эрх чөлөөний бэлгэдэл бөгөөд тал нутгийн бэлчээр, аргалын утаат ахуй, айлын гаднах уяанаас эхлээд дэлхийн дайдад хүрээгүй газар, тамгалаагүй тал гэж үгүй, төрт ёс, цэрэг дайны түүх, урлаг, спорт, утга зохиолын гээд бүхий л салбарт гүн гүнзгий оршихуй, гайхамшгийг цогцлоосон монгол адуугаараа бахархан 50 гаруй гэрэл зурагчин уран бүтээлчийн 200 гаруй бүтээлээс шилж сонгосон 50 гаруй шилдэг гэрэл зураг бүхий үзэсгэлэн тавигдлаа.

Ийнхүү олон зуун, мянган жилийн түүхэнд бий болгосон “Монгол адуу-Дэлхийн өв”-ийг хайрлан хамгаалах, хөгжүүлэх, дэлхий нийтэд таниулах, хүн төрөлхтний түүхэнд адууны эзлэх байр суурийг бататгах, бэлчээр нүүдлийн соёлыг хадгалах, хөгжүүлэх зорилгоор 2025 онд НҮБ-аас “Дэлхийн адууны өдөр”-ийг бий болгож, жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр тэмдэглэхээр Үндэсний их баяртай давхцуулан тогтоосон нь монголчуудын хувьд бахархалт үйл хэрэг юм.
НҮБ-аас Дэлхийн адууны өдрийг тунхагласан нь адууны ач холбогдлыг дэлхий нийтэд дахин сануулахын зэрэгцээ Монгол Улсын нүүдлийн соёл иргэншил, монгол адууны өвийг олон улсын хэмжээнд сурталчлах шинэ боломжийг нээж өгсөн юм.
.jpg)
Бид жил бүрийн Үндэсний их баяр наадмаар “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байгаа бөгөөд 2026 онд “Монгол адууны соёл” сэдвээр бэлтгэн хүргэж байгаа нь монгол адууны өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхийн үзэгчдэд танин мэдүүлэх зорилготой билээ.
Үзэсгэлэн энэ сарын 8-наас 20-ны өдрүүдэд Монголын Уран зургийн галерейд, мөн Хүй долоон худагт 10-наас 13-ны өдрүүдэд тус тус үргэлжилнэ.


.jpg)
| “Монгол бахархал-Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |