• Өнөөдөр 2026-07-21

Баяр наадмын өдрүүдэд 11 том хүн, хоёр хүүхэд усанд осолдож амиа алджээ

Баяр, амралтын өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 19 хүн амиа алдсаны гурав нь хүүхэд байна.
 
Үүнээс усны ослоор 13, гал түймэрт хоёр, зам тээврийн осолд нэг, өндрөөс унасны улмаас нэг, бусад ахуйн ослоор хоёр хүн амиа алджээ.
 
Тухайлбал, баяр амралтын өдрүүдэд Нийслэлийн гурван дүүрэг, зургаан аймгийн 12 суманд усны ослын 23 тохиолдол бүртгэгдэж, 11 том хүн, хоёр хүүхэд буюу нийт 13 хүн амь насаа алдлаа.
 
Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум болон нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт усанд осолдсон гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
 
Мөн давхардсан тоогоор 2100 гаруй хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний объектод урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт зохион байгуулж, 6000 гаруй иргэнд зөвлөмж хүргэж ажиллалаа.
 
ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
 
Гол, нуурын усны түвшин, урсгалын хурд, гүн нь богино хугацаанд өөрчлөгдөж болзошгүй тул:
• зориулалтын бус болон баталгаагүй хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байх;
• согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх;
• хүүхдийг гол, нуур, тогтоол усны орчимд хараа хяналтгүй орхихгүй байх;
• голын гарцгүй болон хориглосон хэсгээр тээврийн хэрэгслээр зорчихгүй байх;
• цаг агаарын сэрэмжлүүлэг, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

 


Баяр наадмын өдрүүдэд 11 том хүн, хоёр хүүхэд усанд осолдож амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188