Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй А0201 дугаартай Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто замын 28 км хэсгийн их засварын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Төслийн хүрээнд их засварын ажлыг хоёр багц болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёрдугаар багцын 122+200–134+800 км авто замын хэсгийн ажлыг "Тэгш плант" ХХК хариуцан гүйцэтгэж байгаа юм.
Одоогийн байдлаар хуучин замын даланг өргөтгөх, асфальт хучилтыг дахин боловсруулах, цементээр бэхжүүлсэн суурь болон суурь асфальтбетон хучилтын ажлууд үе шаттай үргэлжилж байна. Тодруулбал, хуучин асфальт хучилтыг 8 км, цементээр бэхжүүлсэн суурийг 5 км, суурь асфальтбетон хучилтыг 1.5 км урт хэсэгт тус тус хийж гүйцэтгээд байна.
Зам засварын ажил үргэлжилж буйтай холбоотойгоор жолооч, зорчигчдыг замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээг чанд мөрдөх, хурд хэтрүүлэхгүй байх, замын далан руу авирахгүй байх, түр замын хажуугаар зөвшөөрөлгүй шинэ гарц гаргахгүй байх зэрэг аюулгүй ажиллагааны шаардлагыг сахиж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас анхаарууллаа.
| Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто замын их засвар үргэлжилж байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |