• Өнөөдөр 2026-07-15

УЛСЫН НАЧИН Э.МӨНХБААТАР: Улсын Арслан Д.Азжаргалаас хойш 20 жилийн дараа аймагтаа улсын цолтон боллоо

     Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн түүхт ойд зориулсан хүчит 1024 бөхийн барилдаанд тав давж, начин цолны болзол хангасан Э.Мөнхаатар нь хий, зайгүй нягт барилдааны онцлогтой бөгөөд Улсын Заан Б.Батмөнх, Улсын Арслан Б.Бат-Өлзий, улсын начин Б.Амарзаяа нарыг өвдөглүүлж байсан билээ. 
 
    Бид Монгол Улсын начин Э.Мөнхбаатартай холбогдож баяр наадмын сэтгэгдлийг нь сонслоо.
 
   Тэрбээр “Ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе. Би Говьсүмбэр аймгийнхаа гуравдах Улсын цолтон боллоо. Монгол улсын Арслан Д.Азжаргалаас хойш 20 жилийн дараа аймагтаа улсын цолтон боллоо. Анхны багш Н.Наранбаяр болон Б.Элбэг багш нартай баяр наадмынхаа бэлтгэлийг хангалаа. Та бүхэн минь төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байж ажил үйлсэд нь амжилт хүсье. Баярлалаа” гэв.

УЛСЫН НАЧИН Э.МӨНХБААТАР: Улсын Арслан Д.Азжаргалаас хойш 20 жилийн дараа аймагтаа улсын цолтон боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188