Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр боллоо. Энэ жилийн баяр наадамд хүчит 1024 бөх зодоглосноос тавын даваанд шинээр 17 начин төрсөн билээ.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай П.Бүрэнтөгс аваргаар тав давж, Улсын начин цолны болзол хангасан юм.
Тэрбээр, өөрийг нь улсын цолонд хүрээсэй гэж олон жил дэмжиж, чимээгүйхэн дээлийнх нь захыг мушгиж явсан бөхийн хорхойтнууд, фэнүүдийнхээ хүслийг биелүүлж чадсан юм.
Өсөхөө дүү маань улсын цолтны хаалгыг сайхан нээж өглөө.
Бид Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Монгол Улсын Начин Б.Номиндалайтай холбогдож баяр наадмын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрбээр “Олон жил уйгагүй хөдөлмөрлөсөнийг зүлэг ногоон дэвжээ минь ивээж Монгол Улсын Начин гэдэг сайхан цолыг хүртлээ. Түрүү жил Н.Өсөхбаяр дүү маань Монгол Улсын Гарди цол хүртсэн. Нутаг уснаас маань жил дарааллаад улсын цолтон төрж буйд баяртай байна. Өсөхөө дүү маань улсын цолтны хаалгыг сайхан нээж өглөө. Бидний ард сайхан жигдэрч яваа Аймгийн арслангууд маань бий. Тэд маань ч бас удахгүй улсын цолтны эгнээнд ороод ирэх байх гэж бодож байна. Нийт монголчууддаа баяр наадмын мэнд дэвшүүлж, эрүүл энх сайн сайхныг хүсье. Та бүхэн минь сайхан наадаарай” гэв.

| Улсын Начин Б.Номиндалай: Миний олон жилийн уйгагүй хөдөлмөрийг зүлэг ногоон дэвжээ минь ивээлээ |
|
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна
2026-09-07 14:38:18
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-07 12:46:07
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье
2026-09-07 10:52:08
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-07 07:00:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-09-07 07:00:00
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-09-07 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-09-07 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-09-07 07:00:00
2026-09-07 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-09-07 06:00:00
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |