• Өнөөдөр 2026-07-14

ТАНКИЙН ТУСГАЙ ХОРОО БЭСРЭГ НААДМАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Зэвсэгт хүчний 256 дугаар анги Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хугацаат цэргийн алба хаагчдынхаа дунд бэсрэг наадам зохион байгуулжээ.
Тус наадам нь Түрүүч, байлдагчийн ар гэр, найз нөхдийг урьж өргөн дэлгэр зохион байгуулснаараа онцлог болсон байна.
Наадмын эхэнд тус ангийн захирагч, хурандаа М.Дэлгэрсайхан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, үндэсний өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх нь хүн бүрийн үүрэг гэдгийг ч онцлон тэмдэглэв.
Мөн Хүчит 32 бөхийн барилдаан зохион байгуулж байлдагч У.Хосбаяр түрүүлж, Э.Агваандорж үзүүрлэжээ.
Харин шагайн харваагаар байлдагч Б.Галмандах, А.Нанжидсүрэн нар илүүрхэв. Сурын харваанд байлдагч Б.Идэрзаяа, У.Хосбаяр цэц мэргэн байж, морин барилдаанд байлдагч Б.Буянжаргал, О.Дөлгөөнбат, Б.Идэрзаяа, М.Шынгыс нар манлайлжээ.


ТАНКИЙН ТУСГАЙ ХОРОО БЭСРЭГ НААДМАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188