-Юуны өмнө та бүхэнд ээлжит бүтээл болох "Пагмадулам" киногоо нээж буйд баяр хүргэе. Яагаад энэ удаад Д.Пагмадуламын түүхийг хүргэхээр зорьсон бэ?
-Энэ жил Монголын Эмэгтэйчүүдийн холбоо үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. 1924 онд Монгол Улс анхдугаар үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж өгсөн Азийн анхны улс болсон. Энэхүү 100 жилийн хугацаанд Монголын эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил нийгэмд оролцох оролцоо, шийдвэр гаргах түвшинд хүрсэн хөгжил, манлайлал, хөдөлмөрөөрөө тэргүүлэн ирсэн. Энэ ч үүднээс нэгэн байгууллагын 100 жил гэхээс илүү хүний эрхийг дээдэлсэн, охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийг эдлүүлж, тэднийг хөгжилд оролцох боломжоор хангасан он цаг байлаа гэж бодож байна.
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 1990 оноос өмнө Монголын Эмэгтэйчүүдийн хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг, төсвөөс санхүүждэг байсан.
Одоо бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын нэг нь. Улс төрөөс ямар нэгэн санхүүжилт авдаггүй, сайн дураараа эвсэн нэгдэн ажилладаг. Мэдээж охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, хүүхэд хамгаалал,өсвөр үеийнхэнд зориулсан гээд олон төслийг бид хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд уран бүтээлчидтэй хамтран хоёр түүхэн кино бүтээсний нэг нь "Пагмадулам" уран сайхны кино юм. Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам бол Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга. Тухайн үедээ их өндөр боловсролтой байхаас гадна түүний хийсэн гол зүйл нь охид, эмэгтэйчүүдийн богтлох ёсыг халах, сурч, боловсрох эрхийг нь эдлүүлэх, сонгох, сонгогдох эрхийг нь хуулиар баталгаажуулах үүргийг биелүүлсэн эмэгтэй.

-Эмэгтэйчүүдийн байгууллагад охид, эмэгтэйчүүдийн төлөө хийж, хэрэгжүүлэх олон ажил байхад яагаад чухам кино хийдэг вэ гэх шүүмжлэл ч гардаг шүү дээ?
-Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг дайруулан "Пагмадулам" киногоо үзэгчдэд хүргэж байгаа нь учиртай болов уу?
-Тийм ээ. Одоогоос 100 жилийн өмнө Монголын охид, эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө тэмцэж байсан эмэгтэйн түүхийг алдаршуулсан энэхүү бүтээлээ охидын эрхийг хамгаалах өдрийг дайруулан нээж байна. Цаашлаад бид Д.Пагмадуламаар дамжуулаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцоход ямар бэрхшээл тулгарч, ямар бартаа саадыг давж, юугаа золиосолж, юуны төлөө зорьдог вэ гэдгийг олон хүн мэдээсэй гэж хүсэж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг хэдэн дарга нар тойрч суугаад хоорондоо яриад суудаг ажил биш. Ард түмнийхээ жаргал, зовлонг ойлгуулж, эмэгтэйчүүдийг дэмжих боломжийг бид өдөөж өгөх ёстой. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго 2030 он хүртэл хэрэгжиж байгаа. Өнөөдөр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо анх удаа 25 хувь хүрлээ. Цаашид 50 хувь хүрэхэд ойрхон байна. Мөн энэхүүү киноны нээлтийн хүрээнд Д.Пагмадуламын түүхэн баримтуудаар үзэсгэлэн гаргасан.
-Өмнөх бүтээл нь С.Удвал зохиолчийн амьдрал, уран бүтээлээр бүтсэн "Улаан цэцэг" кино байх аа?
-Тийм ээ. Төрийн шагналт, зохиолч С.Удвал гуай бол Монгол Улсаас дэлхийн энх тайвны шагнал хүртсэн хоёр хүний нэг, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар 25 жил ажилласан эмэгтэй. Энэ ч үүднээс түүний 100 жилийн ойд зориулж "Улаан цэцэг" гэх уран сайхны киног бүтээсэн. Тэрхүү бүтээлээс ч мөн эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо нэмэгдэж, эрчүүдийн адил манлайлан ажиллахад ямар бэрхшээл тулгарч, юуг золиосолж байдгийг үзэгчид үзсэн байх аа.
-Баярлалаа. Танай хамт олонд 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа.
| Б.ОЮУНГЭРЭЛ: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Пагмадулам" уран сайхны киног бүтээсэн |
|
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |