Тэр амьдралынхаа 54 жилийг төмөр замын өртөөн дээр өнгөрүүлжээ. Галт тэрэг ирж, буцахыг өдөр бүр хардаг, ирэхийг нь хүлээдэг байсан тэрбээр одоо ч өртөөнөөсөө холдож чадахгүй байгаа гэнэ. Хэдийнэ тэтгэврийн хөгшин болсон ч гэлээ замын хүмүүсийг халуун хоол, цайтай угтдаг хөдөлмөрч Б.Пагматай ярилцлаа.
-Та аль нутгийн хүн бэ. Өртөөн дээр хэзээнээс хоол, цай зардаг болсон бэ?
-Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх. Эцэг, эхээс тавуулаа. 18-хан настайдаа нөхрийгөө дагаж Замын-Үүдэд ирж байсан юм. Тухайн үед би төмөр замын сумчин байлаа. Харин манай хүн өртөөны жижүүрээр ажилладаг байсан. Би Замын-Үүдэд ирээд 54 жил амьдарч байна. Залуудаа хань бид хоёр хүүхдүүдээ дагуулаад жил бүр нутаг руугаа явдаг байсан. Сүүлчийн хэдэн жил нутаг явж чадахгүй байна. Замын-Үүдэд бараг насаараа амьдарчихсан болохоор миний нутаг шиг сайхан байдаг юм. Би одоо Баянхонгорт ч, Замын-Үүдэд ч таних хүн цөөнтэй болж байна. Эндээ л насыг барах байх. Манайх зургаан хүүхэдтэй. Хоёр нь төмөр замд ажилладаг. Ер нь бид төмөр зам дагаж л ажил, амьдралаа эхлүүлсэн хүмүүс. Одоо ч төмөр замын өртөөнөөс салж хагацаж чадахгүй хоол, цай зараад сууж байна. Воган ирж, явахыг харах сайхан байдаг юм. Тэгэхдээ ямар өдөр болгон зүгээр суугад байлтай нь биш гээд замын хүмүүсийг халуун хоол, цайтай угтах гэж хичээдэг. Би хоол, цай зарахдаа дуртай. Өртөөн дээр л байж байвал ямар ч ажил хийсэн яах вэ гэж боддог.
-54 жил Замын-Үүдэд тэр тусмаа төмөр замын өртөөн дээр та залуу насаа өнгөрүүлжээ. Вагон ирэхийг хүүхэд шигээ хүлээдэг болчихсон юм болов уу гэж бодлоо?
-Вагон ирэхийг хүүхэд шигээ л хүлээдэг болчихсон байна. Миний амьдралын салшгүй нэг хэсэг бол төмөр зам. Амьдралынхаа хамгийн сайхан үеэ Замын-Үүд өртөөн дээр өнгөрүүлсэн болохоор бараг гэр шигээ л бодох юм. Надад төмөр зам хараагүй, вагоны дуу сонсоогүй өдөр гэж бараг үгүй байх. Би 2003 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсны дараа ажилдаа явахгүй хэд хоног гэртээ суусан чинь тогтож чадахгүй гэгэлзээд, ажлаа санаад байсан. Тэгээд өртөөнөөс холдож чадахгүй юм байна гэдгээ ухаарсан цагаас хоол, цай хийж зарахаар шийдсэн. Бас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт нэмэрлэх санаатай сайн дураараа хоол хийж эхэлсэн дээ. Эхэндээ би ус, ундаа зардаг байсан юм. Гэхдээ халуун хоолоор хүн угтах чинь бас л сайхан шүү дээ.
.jpg)
-Таны хоол ямар үнэтэй вэ. Өвөл хоолоо зардаг уу?
-Миний нэг хоол 13 мянган төгрөгийн үнэтэй. Цайгаа үнэгүй өгчихдөг юм. Өдөрт 50-60 мянган төгрөг олдог. Энэ өртөөн дээр надаас гадна нэлээд хөгшин хоол, цай зарж амьдралаа болгодог. Бас насаараа төмөр замд ажиллачихсан хүмүүс байдаг болохоор над шиг өртөөнөөс холдож чаддаггүй юм шиг байна лээ. Тэрэг түртэг хөгшид ч бий. Би өвөл өдөр болгон гарч чаддаггүй юм. Амархан даардаг болохоор заримдаа халшрах үе бий. Төмөр замын өртөө рүү явмаар санагдсан үедээ 5-6 хоол шалавхан хийгээд гардаг. Хүйтэн ч гэлээ энд ирэхээр нэг л дотно, дулаахан сайхан санагддаг. Найз хөгшчүүлтэйгээ ганц, хоёр үг солих ч сайхан байдаг юм даа. Дассан газрын давуу зөөлөн гэдгийг өөрийнхөө ажил, амьдралаас мэдэрч явна даа, эгч нь.
-Төмөр зам эхэндээ гар ажиллагаатай байсан гэсэн. Тэр үед та сумчин хийдэг байсан уу?
-Төмөр зам гар ажиллагатай байсан үед сумчин хийсэн. Сүүлд цахилгаанаар ажиллуулдаг болж, сумчид дотор байрладаг болчихсон юм.
-Та нэлээд залуудаа Замын-Үүдэд иржээ. Монголчуудыг Эрээн рүү олноороо гарч, арилжаа, наймаа хийж байх үеийн гэрч нь та юм байна. Тухайн үед монголчууд Эрээн рүү хэрхэн гардаг байсан бэ?
-1990 оны эхээр монголчууд Эрээн рүү олноороо гардаг байсан. Наймаачдын ачаа вагонд багтахгүй үлддэг байсан. Тухайн үед Замын-Үүдэд орох газар ч бараг байгаагүй. Хэдэн байшинтай, Орос цэргийн ангид цөөхөн цэрэг байсан үе шүү дээ. Тэгэхэд наймаачид гахайгаа эгнүүлж байгаад дээр нь унтдаг зарим нь ачаан дээрээ хэвтээд хонодог байсан. Сүүлд нь төмөр замын өртөөг улаан эрээн болтол нь майхан барьчихсан аялал, жуулчлалын газар шиг болж байсан үе ч бий. Наймаачид купендээ суух газаргүй болтлоо, цонхоор нарны туяа гялайх завсаргүй болтол нь ачаагаа чихдэг байсан.
-Эрээнийг монголчууд босгосон гэж ярьдаг. Эрээний хөгжил Замын-Үүдийг хол хаяжээ?
-Монголчууд Эрээнийг босгосон нь үнэн. Гэхдээ Эрээнээр амьдралаа залгуулдаг олон хүн бий. Эрээн эхэндээ нэлээд ядуу байсан. Нэг могийн төлөө зүтгэдэг хятадууд балгас шиг газраа дор нь хот болгочихож байгаа юм. Эрээн долоо, долоо хоногоор хөгжиж байсан. Долоо хоног бүр шинэ барилга, шинэ зам нэмэгдэж байсан. Шинэ зээл байсан газар Эрээний хогийн цэг байсан. Хогийг нь хөрсөнд нь булаад, дээр нь барилга барьчихсан. Тэнд хог байсан гэдгийг мэдэх хүн тун цөөн болж байгаа. Тэгш онд манайхан Эрээн рүү гардаг. Сондгой онд нь хятадууд манайх руу орж ирдэг байсан. Бөндийсөн хөх дээлтэй, углааш шиг цагаан гуталтай орж ирдэг байсан. ихэвчлэн төмөр замынхан эрээнд очиж ажил хийдэг, эрээний хятадууд манайд ажил хийдэг байлаа.
-Та Эрээнд ажил хийж байсан уу?
-Монголчууд зах зээлийн үед олноороо гардаг байсан. Би Эрээнд ажил хийж байгаагүй. Харин наймаачид Эрээн рүү хэрхэн ирж, очдог, наймаачид яаж зовж байж бараагаа авч явдаг байсныг нь сайн мэддэг.
| ЗАМЫН-ҮҮД ӨРТӨӨНД ХООЛ ЗАРДАГ Б.ПАГМА: ЗАМЫН ХҮМҮҮСИЙГ ХАЛУУН ХООЛ, ЦАЙТАЙ УГТАЖ, ҮДЭЭД ЯВЖ БАЙХ САЙХАН БАЙДАГ ЮМ АА |
|
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэй байна
2025-11-07 14:59:03
Суудлын автомашин ачааны галт тэргийг мөргөжээ
2025-11-07 14:47:29
"Монгол ардын суут" түүхэн жүжгийг тоглоно
2025-11-07 14:19:31
Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлтүүд сайжирч байна
2025-11-07 14:16:53
УЛААНБААТАР-АРВАЙХЭЭР-БАЯНХОНГОР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД МӨСТӨЛТ ҮҮСЖЭЭ
2025-11-07 14:09:34
Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ
2025-11-07 13:59:21
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
2025-11-07 13:50:50
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
2025-11-07 13:50:41
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
2025-11-07 13:45:43
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
2025-11-07 13:38:18
А.Аданы "Жизель" балетыг өнөөдрөөс гурван өдөр тоглоно
2025-11-07 12:48:00
18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас орлоо
2025-11-07 12:39:54
Төөрсөн сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
2025-11-07 10:47:07
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Bucharest World Tour” тэмцээн болно
2025-11-07 08:53:30
Э.Батболд пара жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-07 08:45:09
2025-11-07 08:40:35
“Fire”-ийн ДАЛАЙ: Биднийг тайзан дээр гарахаар үзэгчид “Бороо, бороо” гээд хашхирдаг шүү
2025-11-07 07:00:00
САЙД АСАН Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭНГИЙН “САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН” ХХК “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 1.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
2025-11-07 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-11-07 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2025-11-07 07:00:00
2025-11-07 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2025-11-07 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-11-07 07:00:00
Монголын баг жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-06 17:04:09
"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
2025-11-06 16:17:42
Чөлөөт бөхийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2025-11-06 16:12:33
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |