Бага насны хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлаар сэтгэл судлаач Б.Уянгатай ярилцлаа.
-Цахим орчинд 6-8 настай хүүхдүүдийн ёс бус бичлэг гарсан. Үүнд та сэтгэл зүйчийнхээ хувьд ямар тайлбар өгөх вэ. Сүүлийн үед хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлтүүд илэрч байна вэ?
-Олон нийтийн сүлжээ замбараагүй хөгжиж байгаатай холбоотой ёс бус бичлэг түгээмэл байна. Цахим орчинд дуртай нэг нь хүссэнээ ярьж байна. Үүнд цензур тавих ёстой. Цахим орчинд насанд хүрэгчдийн бичлэг замбараагүй цацагдаж байгаатай холбоотойгоор хүүхдүүд түүнийг нь санаатай болон санамсаргүй байдлаар үзэж, хүлээн авч байна. Харин тэд үзсэн зүйлээ "Яадаг юм бол" хэмээн сонирхох, таньж мэдэх гэж оролдохдоо бусдын нүднээс далд заавал туршиж үзэх гэж оролддог. Сүүлийн жишээ буюу 6-8 настай хүүхдүүдийн бичлэгээс харахад, тэд хэнд ч харагдахгүй гэж бодсон ч олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Гэвч олон нийтэд цацагдаагүй түүн шиг олон тохиолдол нүднээс далд болдог гэсэн үг. Эцэг, эхчүүд цахим орчин дахь хүүхдийнхээ хэрэгцээг хянаж байх ёстой. Юу үзэж, сонирхож байгааг нь ойлгож, мэдчихээд "Муухай харагдаж байна. боль" гэж хориглохоосоо илүүтэй тоглоомынх нь учрыг олох, ойлгох хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээсээ тайлбар, шалтгаан сонсохоо больчихсон. Энэ үед хүүхдүүд өөрсдийгөө тусгаарлаж ямар нэгэн зүйлд хамааралтай болдог. Тиймээс сүүлийн үеийн хүүхдүүд өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж, дэлгэцийн хамааралтай болж байна: Эцэг, эхчүүд "Манай хүүхэд гар утас их үзэж байна. Найзгүй юм байх даа. Хүнтэй огт харилцахгүй юм" гэдэг. Тэгэхээр харилцааг өөрсдөө бий болгох ёстой. Зарим зүйлийг нь хүлээн зөвшөөрч хамт хийх сэжим төрүүлэх ёстой. Харилцаа дутагдаж байгаагаас хүүхдүүд гар утас илүүтэй үздэг болсон.
-Хүүхдүүд хүчирхийлэлд өртөх болон биенээ хүчирхийлэх нь ихэвчлэн ямар асуудалтай холбоотой байдаг вэ?
-Хүүхдүүдэд биеийн хүчирхийллээс гадна сэтгэл санааны хүчирхийлэл их байна. Хэн нэгнийг "Чи тэнэг шүү дээ" гэхэд хүүхэд "Би тэнэг юм байна" гээд шууд хүлээж авдаг. Тэд "Энэ хүн намайг тэнэг гэж боддог юм байна" гэж хэзээ ч боддоггүй. Тэр үгийг мөн л гэрийнхэн нь баталдаг. Яагаад гэвэл, эцэг, эхчүүд хүүхдээ “Чи ийм амархан зүйлийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ” гэхэд нь хүүхэд “Би ийм амархан зүйлийг ойлгохгүй байна. Би үнэхээр тэнэг юм байна” гэж ойлгодог. Тэгэхээр хүүхдийнхээ алдаа, дутагдалтай байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм үед хүүхэд үл хайхран хүчирхийлэлд өртөж байдаг. Тэгэхээр өөрөөсөө сул дорой хэн нэгнийг дээрэлхэж эхэлдэг буюу өөрөө хүчирхийлэгч болдог гэсэн үг.
-Сүүлийн үед хүүхдүүдийн үзэж, сонирхож байгаа зүйлтэй холбоотойгоор сэтгэл зүй асуудлууд нь өөрчлөгдөж байгаа гэж харж байна уу. Таны хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Өсвөр насны хүүхдүүд ямар тоглоом дээр ач холбогдол өгч байна вэ гэдийг сонирхож үзэх ёстой. Дүрийг нь мэдэхгүй бол хүүхдээсээ асуух хэрэгтэй. Хүүхдийнх нь сонирхож байгаа хүүхэлдэйн киноны дүр ээж, аавынх нь нүдэнд онцгүй харагдана. Яагаад гэвэл, аав, ээж нь тэр дүрийг хүлээж аваагүй, тэр тоглоомоор тоглож өсөөгүй болохоор. Харин хүүхэд нь цаг үеийнхээ тоглоомоор тоглож, сонирхож байгаа учраас түүнийг хүлээгээд авчихсан байгаа. Мөн хүүхдийнхээ давуу байдлыг байнга дэмжиж, урамшуулах нь сэтгэл зүйд нь хэрэгтэй байдаг.
-6-8 настай хүүхдийн сэтгэл зүй ямар байх ёстой вэ. Тэдний онцлог юу вэ?
-6-8 настнууд шинэ бүхнийг таньж, мэддэг, өөр орчинд очдог, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч эхэлдэг. Энэ насныханд 1-3 ангийнхан хамаардаг. Шинэ орчиндоо буюу ангидаа өөрийнхөө хүрээллийг бий болгодог. Зарим нь бусдыг дагуулж байдаг бол үлдсэн нь дагаж байдаг. Цөөн хэд нь дундыг баримталдаг. Энэ насны хүүхдүүдэд тулгардаг зүйл нь жинхэнэ өөртэйгээ нүүр тулж, олон төрлийн зүйлийг шинээр таньж, мэдэх ачаалал нэмэгддэг. Тэгэхээр хүүхдүүд "Би бүгдийг нь хийж чадна. Би, би" гэх үзэл давамгайлж, бүхнийг туршиж үзэх гэж оролддог гэсэн үг.
-Хүүхдийн сэтгэл зүй хямарч, өөрчлөгдсөнтэй холбоо ямар эрсдэл, жишээнүүд өмнө нь гарч байсан бэ?
-Хүүхдүүд эцэг, эхийн эсэргүүцэлд байснаар өөрийгөө таньж, мэдэж чаддаггүй. Тиймдээ бухимддаг, цахим орчны замбараагүй хэрэглээтэй болдог. Тухайлбал,Хүүхдийнхээ утсыг байнга хянаж байх хэрэгтэй. Хүүхдүүд цахимаар ирсэн найзын хүсэлт бүрийг авчихдаг. Зарим үед томчууд өөрийнх нь насны хүүхэд юм шиг хуурамч хаяг нээгээд хүүхдүүд рүү “Найзалъя, үерхэе” гэдэг. Сүүлийхн үед цахим үерхэл маш их болсон. Тэд хүүхдүүдтэй хэд хоногийн харилцаатай болсныхоо дараа нүцгэн зураг явуулахыг шаарддаг. "Чи надад хайртай бол явуул" гэж дарамталдаг. Хүүхэд учраас итгэсэн ч юм уу, айсандаа өөрийнхөө нүцгэн зургийг танихгүй хүн рүү явуулчихдаг. Дараа нь тэд "Надад чиний нүцгэн зураг байгаа. Мөнгө өгөхгүй бол зургийг чинь олон нийтийн сүлжээнд байршуулна" гэж гэр бүлээр нь дарамталдаг, хэн нэгнийг чинь хөнөөнө гэж айлгадаг. Тэгэхээр таны хүүхэд, хүүхдийн чинь ирээдүй хэн нэгний гарт орчихсон байх вий. Хүүхэдтэйгээ эртхэн ярилцаж, ойлголцох нь чухал шүү.
| СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.УЯНГА: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦДАГГҮЙН ГОРООР ХҮҮХДҮҮД ДЭЛГЭЦЭНД ДОНТОЖ, ҮЗСЭН ЁС БУС БИЧЛЭГЭЭ ТУРШИЖ ҮЗЭЖ БАЙНА |
|
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |