"Рапид мед" эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүс болон "Аман хуур" хотхоны оршин суугчид, тус хотхонд очсон иргэд яаралтай шинжилгээ өгөхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлын нэг нь бариа заслын үйлчилгээтэй холбоотой байна. Иймд “Рапид мед" эмнэлгийн байранд байрлаж байгаа хувийн эмнэлгээр бариа засал хийлгэсэн, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх хэрэгтэй.
Тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрийгөө ханиад томуу туссан хэмээн бодоод өвчнөө хүндрүүлэх эрсдэл гарах вий гэж эмээж байна. Ханиад томуугийн шинж тэмдэг илрээгүй ч гэсэн шинжилгээ өгч болно.
Мөн сүүлийн батлагдсан тохиолдол нь БЗД-ийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах "Аман хуур" хотхоноос гарсан тул тухайн хотхоны оршин суугчид шинжилгээ өгөх хэрэгтэй" гэв.
ХӨСҮТ:"Рапид мед" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд болон "Аман хуур" хотхоны оршин суугчид яаралтай шинжилгээ өгөхийг зөвлөж байна |
|