• Өнөөдөр 2025-03-17

Нүүрс тээврийн жолоочдыг PCR шинжилгээнд хамруулж байна

2020-11-25,   437

Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд коронавируст халдвараас сэргийлж ногоон бүс байгуулахад Эрүүл мэндийн яам холбогдох арга хэмжээг зохион байгуулж УУХҮЯ, ЗТЯ, ЗӨСҮТ, АТҮТ, Өмнөговь аймгийн онцгой комисстой хамтран ажиллаж байна.  Явуулын лаборатори, шинжилгээний 6 баг хилийн бүсэд ажиллаж эхний ээлжинд 1000 гаруй нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд хамруулжээ.
 
Цаашид бүх жолоочийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байгаа юм. Нүүрс тээврийн жолоочдыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа угаах, зай барихыг уриалж байна.
 

Нүүрс тээврийн жолоочдыг PCR шинжилгээнд хамруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188