Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн арваннэгдүгээр сарын 24-ний 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хугацаанд улсын хэмжээнд 128,841 м/кв талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 78 объектын 31,189 м/кв талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Үүнээс нийслэлийн хэмжээнд нэг эмнэлэг, нэг эмийн сан, 30 айлд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. МХЕГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын 85 салбарт эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах тухай мэдэгдлийг хүргүүлжээ.
Улсын хэмжээнд халдваргүйжүүлэлт хийх эрх бүхий 68 аж ахуйн нэгжийн 87 эрүүл ахуйч, 164 ариутгагч ажиллаж байна.
ОНЦЛОХ: Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудад хяналт шалгалт хийхэд арваннэгдүгээр сарын 24-ны өдрийн байдлаар 165 эмнэлэг, зүргаан тусгаарлах байр, түргэвчилсэн оношилгооны 31 цэгээс 5288 кг хог хаягдал тээвэрлэж, устгасан байна. Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 3644.8 кг /хурц үзүүртэй, иртэй 380.8 кг, эмгэг хог 119.2 кг, эмийн болон эсэд хортой 170.5 кг, бусад халдвартай 3474.3 кг, тусгаарлах байрнаас 826.8 кг, PCR шинжилгээний 261.2 кг хог хаягдал цуглуулжээ. Нийт 5588.5 кг хогийг устгаснаас 3095.1 кг хогийг автоклавт халдваргүйжүүлсний дараа булж, 2493.4 кг хогийг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 12 тээврийн хэрэгсэл ашиглаж, 47 хүн ажилласан байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 21 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ. 12 сумын ЭМТ-д шаардлагатай тушаал шийдвэрийг гаргуулах, 34 эмнэлэгт халдварын үеийн шаардлагатай эм, хамгаалах хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангууллаа.
УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ: Ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн хоёр байгууллагын үйл ажиллагаанд хяналт хийж илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, дээж авчээ. Ундны усны эх үүсвэр, ус түгээх 57 байранд эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийж 72 дээж авч, 17 зөрчлийн 14-ийг нь арилгуулсан байна.
ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 377 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.
ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ГААЛИЙН ХЯНАЛТ: Улсын хилээр орсон нийт 717 тээврийн хэрэгсэл, хилээр гарсан 718 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэн, тээврийн хэрэгслийн жолооч нарт эрүүл мэндийн хяналт тандалт хийж, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч нарт халдварын шинж тэмдэггүй илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 261 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 435 чингэлэг, вагон болон Сүхбаатар өртөөний 2070 м2 талбайд хийгдсэн ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Улаанбаатар хотын гүний 15 гаалийн хяналтын бүсэд 48 аж ахуйн нэгжийн 2274.4 тонн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт, шалгалтад хамрагдаж, хилээс чөлөөлөн 13323.84 м2 талбайд хийсэн халдваргүйтгэлд хяналт тавив.
АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 272 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж, зөвлөмж өглөө.
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 286 цэгээр 5653 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 278 улсын байцаагч хяналт тавьж, зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор мал, мах, арьс шир, сүү ачсан нийт 99 тээврийн хэрэгсэлд мал эмнэлгийн байгууллагаас халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажилласан.
Зохих зөвшөөрөл бүхий 22 тээврийн хэрэгслээр 549.7 тонн түүхий нүүрс нэвтэрч, 5 тээврийн хэрэгслээр 115 тн түүхий нүүрс дамжин өнгөрсөн байна. Тавантолгой түлш ХХК 2453 тн түлш үйлдвэрлэсэн бол нийслэлийн зургаан дүүргийн шахмал түлш борлуулах 73 цэгт хяналт шалгалт хийхэд 591.5тн түлшний нөөцтэй байна.
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: МХЕГ-ын харьяа ХАБҮЛЛ-д ирүүлсэн “Далай цэнгэл” ХХК-ийн 1 төрлийн хүнсний бүтээгдэхүүн, “Дорноговь аймаг Чандмань Илч” ХХК-ийн 4 төрлийн ус, “Витафит милк” ХХК -ийн зургаан төрлийн сүү, дөрвөн төрлийн жимсний шүүс, “Тэгш чанар” ХХК -ийн таван төрлийн хүнсний бүтээгдэхүүн, “Ай Ди Эм Эн” ХХК-ийн долоон төрлийн усны шинжилгээ шаардлага хангасан үзүүлэлттэй байсан бөгөөд хариуг цахимаар олгосон байна.
НМХГ-ын Нэгдсэн лабораторид гүний гаалийн хяналт шалгалтаас ирүүлсэн дөрвөн аж ахуйн нэгж, иргэний 23 төрлийн бодис, бараа бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийж байна.
Эх сурвалж: МХЕГ
| Коронавирусийн голомтын 30 айлд халдваргүйжүүлэлт хийжээ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |