ЭМЯ цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ Арваннэгдүгээр сарын 24-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ-өөс 331 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс Улаанбаатар хотод зургаа, Сэлэнгэ аймагт 20, Дорноговь аймагт нэг нийт 27 тохиолдол шинээр батлагдлаа. Түүнчлэн 149 хүн давтан шинжилгээнд орсон. Нийт ойрын хавьтал анхан шатны шинжилгээнд орж дууслаа. 197 хүн хөнгөн, 56 хүндэвтэр, гурван хүний биеийн байдал хүнд байна" гэлээ. Нийт бүртгэгдсэн тохиолдол Орхон аймагт 17, Сэлэнгэ аймагт 144, Дархан Уул аймагт 20, Улаанбаатарт 60, Говьсүмбэр аймагт гурав, Дорноговь аймагт 18 болжээ. Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Сайн байна уу. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй нэг хүний коронавирусийн эмчилгээний зардал найман сая төгрөг гэж байсан. Гэтэл өмнөх хурал дээр 800, 300 мянга гээд өөр дүн яваад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Мөн Дархан Уул аймагт болсон тэмцээнд нэг ч орос хүн оролцоогүй гээд байна. Дархан Уул аймгаас коронавирус тархсан байх магадлалтай гэсэн яриа олны дунд байна?
-Эмчилгээний зардал гэдгийг хоёр утгаар ойлгох хэрэгтэй. Өмнө хэлсэн дүн бол дан эмээрээ ярьж байсан дүн байгаа юм. Тухайн хүнд зарцуулсан эмийн зардал 300, 800 мянга болж байсан. Эмчилгээний зардал тухайн хүний биеийн байдлаас шалтгаалж байна. Нэг хүнд дунджаар 4-5 удаа PCR шинжилгээ хийж байна. Нэг хүнд 4-5 хүнтэй баг ажиллаж, тэднийг тусгаарлах зэрэг ЭМЯ-наас нэг хүнд гаргаж байгаа өртөг зардал байгаа шүү.
Дархан Уул аймагт зохиогдсон тэмцээний тухайд зөв мэдээлэл авч байхыг хүсэж байна. Тэр тэмцээнд манай байнгын оршин суугч орос хүн оролцсон. Бид шинжилгээнд оруулсан. Тэндээс тархсан байх магадлал байхгүй.
-Нэгдүгээрт, Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг Монголд хэрхэн ашиглаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хоёрдугаарт, эмнэлэгт ирж байгаа хүмүүсийг шинжилгээнд оруулах боломж хэр байна вэ. Коронавирусийн амьдрах чадвар хэр удаан юм бэ?
-Бидэнд 2-3 төрлийн оношлуур байна. Шинжилгээний хувьд гадаадаас ирсэн бүх хүнд коронавирусийн шинжилгээ хийж байна. Эмнэлэгт хэвтэхээр ирж байгаа хүмүүсийг түргэн оношлуураар болон PCR-аар шинжилж байна. Коронавирусийн талаар маш олон төрлийн судалгаа хийж, тайлбарлаж байна. Гаднаас орж ирж байгаа сав баглаа боодолтой, бүтээгдэхүүнээс коронавирус илрэх тохиолдол гаднын орнуудад байсан. Монголд тийм тохиолдол байхгүй. Коронавирус үржих хамгийн тохиромжтой нөхцөл бол битүү, харанхуй орчин. Хүйтэнд тэсвэртэй ба гурваас-72 цаг хүртэл амьдрах чадвартай.
-Өмнөговь аймагт коронавирус илэрсэн ч үүнийг мэдээлэхгүй байна гэж байна. Мөн коронавирус эдгэрэхэд ужиг үлддэг гэсэн мэдээлэл байна. Гуравдугаарт, хүнээс амьтанд халдсан тохиолдол бий юү?
-Гэрийн тэжээвэр амьтдад халдах магадлалтай. Гэрийн тэжээвэр амьтныг мал эмнэлгийн байгууллагын хяналтад байлгах хэрэгтэй. Сууж, гүйлгэх тохиолдол гарвал мал эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэсэн гаднын зөвлөмжүүд бий. Монголд хүнээс амьтанд халдсан тохиолдол байхгүй.
Коронавирус эдгэсэн ч толгой өвдөх, мартамхай болох, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг хүмүүст 20 хоног илрээд алга болж байна. Ужиг, хүнд өвчтэй хүмүүст энэ нь илүү илэрч байгаа. Энэ тохиолдол гэхдээ маш бага буюу нийт тохиолдлын 5-10 хувьд нь илэрч байна.
Өмнөговь аймагт хоёр хүнээс коронавирус илэрсэн гэсэн мэдээллий г тодруулсан. Аймгуудад сорьцоор, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарсан ч, PCR шинжилгээ нь сөрөг гарсан. Бидэнд нуух эрх байхгүй. Харин ч өвдсөн хүн байвал бидэнд хэлээрэй. Бүгдээрээ хамтарч байж, коронавирусийг дарж авна гэдгийг ойлгох хэрэгтэй.
| ЭМЯ: Коронавирусийн халдвартай 27 тохиолдол нэмж батлагдлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |