• Өнөөдөр 2025-03-15

Баянхонгор аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн үү

2020-11-24,   701

Баянхонгор аймагт түргэвчилсэн оношлуулаар нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээллийг тус аймгийн иргэд нүүр ном болон аймгийн группүүддээ тавиад байгаа билээ. Тиймээс уг мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар Баянхонгор аймгийн онцгой комиссын шуурхай штабтай холбогдлоо. Учир нь, тус аймаг сэжигтэй тохиолдол илрээгүй аймгуудын тоонд өнөөдрийг хүртэл бүртгэгдэж ирсэн билээ. 
 
Баянхонгор аймгийн Онцгой комиссын холбогдох албаны мэргэжилтэн “Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл шуурхай штабт ирээгүй. Аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг хязгаарласан зүйл одоогоор байхгүй. Сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл бидэнд мэдээлэл ирэх ёстой. Ер нь түргэвчилсэн оношлуураар түүврийн шинжилгээ хийж байгаа. Өнөөдрийн шинжилгээний дүн нэгтгэгдээгүй, мэдээлэл солилцож амжаагүй байна. Манай аймагт болон ойрын аймгуудад PCR шинжилгээ хийх лаборатори байхгүй учраас сэжигтэй тохиолдол илэрвэл  Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү илгээж шинжлүүлнэ” гэв. 
 

Баянхонгор аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн үү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188