Орхон аймагт өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 17 тохиолдол байна. Иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн бөгөөд батлагдсан тохиолдын ойрын хавьтал болох 409 иргэн, хоёрдогч болон дам хавтлын 4700 хүнийг одоогоор шинжилгээнд хамруулж, гэрээр тусгаарлажээ. Нийт зургаан ажиглан тусгаарлах байранд ойрын хавьталын нийт 167 иргэнийг тусгаарласан байна. Үүнээс халдвартын тасагт нийт 22 иргэн байгаа бөгөөд 33 албан хаагч тусгаарлах байранд ажиллаж байна.Тусгаарлалтад байгаа төмөр замын ажилчдаас өнөөдөр давтан PCR авч шинжилгээнд хамруулах аж. Гэрээр тусгаарлагдаж буй 297 хүүхдийг арваннэгдүгээр сарын 24, 25-нд давтан PCR шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Түргэвчилсэн оношлогооны 12 цэгээр энэ сарын 22-ноос 23-ны хооронд 5772 иргэн шинжилгээ өгсөн байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн 263, сургууль цэцэрлэгийн 444 багш, ажилчид, Онцгой байдлын газрын 115, “Медипас” компанийн 108, вокзалын оршин суугч 214 , Дулааны цахилгаан станцын 45, модны захын ажилчид 48, түгээлтийн жолооч 44, эмийн түгээлт ажилчид, Эрүүл мэндийн төвийн 340 эмч эмнэлгийн ажилтнууд шинжилгээнд хамрагджээ.
Бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр өглөөний 08.00 цагийн хооронд нийт 11855 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ. Үүнээс PCR баталгаажуулах шинжилгээнд 765 иргэний шинжилгээ хийгдсэн байна. Арваннэгдүгээр сарын 22-23-ны хооронд нийт 110 сорьцод PCR шинжилгээ хийсэн байна. Тестээр сул эерэг гарсан хариуг баталгаажуулахаар БОЭТ-ийн вируслогийн лабороторид PCR шинжилгээнд хамруулахад баталгаажуулах шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан гэж Орхон аймгин Онцгой коммисоос мэдээллээ.
Орхон аймаг: Гэрийн тусгаарлалтад байгаа 297 хүүхдээс маргааш шинжилгээ авна |
|