Нийгэмд урлаг, уран зохиол маш том асуултын тэмдэг үлдээдэг. Зарим нь асуултын тэмдэг тавьчихаад тайлал хийдэггүй бол үлдсэн хэсэг нь хариултгүй хэвээр орхидог. Мэдээж уншигч цааш төсөөлж, зохиолын үйл явдал, дунд нь өгүүлэгдэх нарийн “детальчилсан” холбоосуудыг анхаарч чадвал өөрт нь таарах тодорхой хариултыг авч чадна. Тийм бүтээлүүдийн нэг нь Солонгосын зохиолч Гун Жи-Ёны “Сэтгэлд цуурайтсан дуу хоолой” өгүүллэг байсан юм. Өдгөө тус улсын алдартай зохиолч Хан Канаас авхуулаад Гун Жи-Ён, И Мүн Ёл, Чвэ Иньху нарын бүтээлүүд өөрийн орны нийгмийг дээд доодгүй зураглан өгүүлдэгээрээ онцлогтой. Тэдгээр зохиолчдын бага насны дурсамж, тухайн цаг үеийн нөхцөл байдал нь бүтээлийн амин сүнсийг тээж, гол дүрүүдийн үйл хөдлөлд нөлөөлөх авч эцсийн үр дүнд нийгмийнхээ гүнд очиж гэнэтхэн зогсчихдог билээ.
.jpeg)
Үүний нэг нь Өмнөд Солонгосын орчин үеийн алдартай зохиолчдын нэг И Мүн Ёлын “Манай бүдэрсэн баатар” тууж юм. Тэрээр Кёнсанбук-до аймагт мэндэлсэн бөгөөд аж төрөхүй нь бага наснаас л хүнд хүчир байсан гэдэг. Дайны харанга дэлдсэн өдөр хоногуудын дунд гэр бүлээсээ хагацсан И Мүн Ёл ядуу зүдүү амьдралын буулганд зүдэрч явсаар хожим их сургуульд суралцсан ч Төрийн албаны шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхисон байна. Гэвч их сургуулиа орхин байж бэлдсэн шалгалтдаа удаа дараалан унажээ. Энэ бүхнийг нуршсан учир нь зохиолчийн туулж өнгөрүүлсэн амьдралын энэ л уналт, бүдэрсэн мөчүүд нь одоо ярих гэж буй туужтай ямар нэгэн сэжим, далд утгаар холбогдох учраас тэр юм.
“Манай бүдэрсэн баатар” тууж 1987 онд анх хэвлэгдсэн бөгөөд “Wylie Agency” (UK) Ltd – ээс авсан албан ёсны зөвшөөрлийн дагуу “Монсудар” хэвлэлийн газар эрхлэн гаргаж, монгол уншигчдад хүргэжээ.

Туркийн зохиолч Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмтэй Мадонна” гэж зохиол буй. Зохиолын үйл явдал өрнөх болсон шалтгаан нь олон жилийн өмнө учирсан хайртай бүсгүйнхээ эгч болон ганц удаа ч хараагүй өөрийнхөө охинтой галт тэрэгний буудал дээр хальтхан таарснаас үүсдэг. И Мүн Ёлын бичсэн “Манай бүдэрсэн баатар” тууж ч мөн ялгаагүй. “Би” хүүрнэгч буюу зохиолын өгүүлэгч Хан Бён Тэ нэгэн удаа Каннунд очиж эхнэр хүүхэдтэйгээ амрахаар явна. Галт тэрэгний буудал дээр “Тавь, намайг тавь гэж байна шүү” хэмээн хашхирах сонстох мөчид тэр зүг рүү хараа сунгавал эртний танилаа харах нь тэр. Ингээд л тэр хүн хэн болохыг, өөртэй нь ямар холбоотой байсныг буюу болсон бүх явдлыг эхнээс нь өгүүлж байгаа юм. Гол нь зохиолын төгсгөлд очтол уншигч үүнийг огтхон ч тааварлаж чадахгүй. Уран зохиолын гол онцлог, зохиолчийн бусдаас ялгарах бичлэгийн өвөрмөц арга барил гэдэг чухам л энэ шүү дээ.
Зохиолын үйл явдал нь 1959-1960-аад оны И Сан Маны засаглалын төгсгөл үед өрнөдөг ажээ. Солонгос улсын анхны Ерөнхийлөгчийн диктатур нь оюутны хувьсгалаар төгсгөл болсон түүхтэй. Харин туужид ангийн дунд өөрийн бүрэн эрхт засаглал, диктатурыг бий болгосон Ом Сог Дэ хэмээгчийн дарангуйлал шинээр ирсэн багшийн удирдлага дор нэгдсэн сурагчдын ялалтаар үгүй болдог. Тиймдээ ч тус туужийн явцад өгүүлэгдэх үйл явдлын дэс дарааллыг улс төрийн дэглэмээс салгах ойлгох боломжгүй.
“Манай бүдэрсэн баатар” хэвлэгдэх үед Өмнөд Солонгос улсад эрхзүйт либерал бүрэн хөгжөөгүй байсан бөгөөд тухайн үеийн удирдагч Пак Чон Хигийн диктатур улс орныг нөмөрсөн байлаа. Харин үндэсний тагнуулын газрын дарга түүнийг буудан хороосон нь мөн л ардчиллын үйл явц өрнөөгүй, эсрэгээрээ байсныг харж болно. Зохиолд Ом Сог Дэгийг ангийнхны өмнө гаргаж гараа цуцтал зоддог шинэхэн багшийн дүр зурагтай дээрх жишээ таарч байна.
Одоо харин уран зохиол руугаа оръё. Туужид зөвхөн Солонгосын нийгмийн тухай өгүүлсэнгүй. Дүрүүд нь зохиолчийн хүрээлэн байгаа ертөнцөө нарийн ажиглах явц дээр бүтээгдсэнээс гадна бусдын эрхшээлд орсноос ёс зүйн үнэт зүйлсээ уландаа гишгэх явдал аль ч оронд өрнөж байдгийг үзүүлсэн томоохон сэдвийн хүрээнд тулгуурлагджээ.

Улс төрийн дэглэмийн тухай хамгийн алдартай ёгтлол зохиол бол Жорж Оруэллийн “Амьтны ферм”. Өөрсдийг нь анхаарч халамжилдаггүй, архидан согтуурдаг мөртлөө үргэлжид ашиг хонжооны золиос болгодог эзнийхээ өмнөөс амьтад бослого гаргадаг. Ингэснээр тэд тайван амгалан, эрх тэгш байдлыг бий болгож фермийн газартаа жаргалтай амьдрах болно. Гэвч тун удалгүй гахайнууд эрх мэдлийг гартаа авснаар өмнөхөөсөө ч харгис дарангуйлал тэнд тогтдог.
Гэтэл “Манай бүдэрсэн баатар” туужид Ом Сог Дэгийн тогтоосон эрх мэдэл үгүй болсноор хэв журам сэргэх ч гэлээ хэвийн байдалд буцан ортлоо хэд хэдэн бэрхшээлийг даван туулдаг. Жорж Оруэлл “Амьтны ферм”-д үүссэн нөхцөл байдлыг улам лавшруулан хэмжээгүй эрхт засаглал эцэстээ юунд хүргэж болохыг тултал нь гүйцэлдүүлж орхиод зохиолоо дуусгачихдаг бол И Мүн Ёл харин задалж үзжээ.
Туужид амжилтанд хүрсэн дүр гэж үгүй. Бүгд л амьдралын буулганд, нийгмийн хэцүү бэрхэд бүдэрсэн хүмүүс болж таарна. Гол дүрийн өгүүлэгч Хан Бён Тэгийн аав нь албанаасаа огцорч Сөүлээс нүүн хөдөөгийн жижигхэн хотод алба хаахаар болно. Тиймдээ ч Хан Бён Тэг тэнд суралцахаас өөр аргагүй. Гэтэл суралцагчид ангийн дарга болох Ом Сог Дэгийн дарангуйлалд орсон бөгөөд хичээлийг нь хийж өгөөд өөрөө шалгалтанд унах, хоолны цагаар ээлжлэн ус зөөх, авчирсан хоолноосоо ямар нэг амттай зүйл өгөх зэрэг бүхий л нөхцөл байдалд өнөөх том биетэй хүүгийн өмнө буулт хийдэг. Үүнийг нь илчлэхээр улайран зүтгэсэн боловч Хан Бён Тэг эхний удаад бүдэрч орхино. Ангийн багш, аав ээжийнхээ өмнө худал ярьсан, атаархагч нэгэн болж, хүүхдүүдэд зодуулж, ганцаардлыг яс махандаа тултал амсана. Ом Сог Дэгийн буруутай үйлдлийг олж харж чадаагүй ангийн багш мөн л бүдэрсэн нэгэн болж таараад байгаа юм.
Харин Ом Сог Дэд хайртай үзгээ өгч уучлал гуйсан Хан Бён Тэгийн бүх зүйл өөрчлөгдөж дарангуйлагчийнхаа ивээлд ордог. Ингэснээр тэр хамгийн мундаг зодоончдын тоонд багтаж, сурлагаараа ч тэргүүний эгнээнд бичигдэж, найз нөхдийн дунд нэр хүндтэй байр суурийг эзэлдэг. Хамгийн гол нь шинэ, залуухан ангийн багш иртэл шүү дээ.
Тэр багш бол нэг ёсондоо “ардчилал” юм. Үүнийг “Хувьсгал, түүхийн агуу хуудаснаас тэс өөрөөр боловч манай ангид гэнэт л нэг өдөр, огт санаандгүй байдлаар эхэллээ” хэмээн өгүүлсэн байдаг. Энэхүү “хувьсгал” гэх сүржин үгс л тус зохиолыг улс төрийн ёгтлол гэдгийг бэлхнээ харуулна. Ангийн багш бүх зүйлийн дээр оршигч хэмээн хүүхдүүд итгэж байсан Ом Сог Дэгийг саваадаж эхлэхэд тэр буруугаа хүлээж гэмшинэ. Дарангуйлагч маань самбарын өмнө нулимсандаа хутгалдан гараа өргөж зогслоо. Энэ үеэс эхлэн хүүхдүүд түүний буруу бүхнийг илчилнэ. Гэтэл Ом Сог Дэгийн бурууг анх удаа зориглон илчлэхээр зүгтэж явсан Хан Бён Тэг “Яг үнэндээ бол би юу ч мэдэхгүй” хэмээдэг. Ивээл хайранд нь багтаж явсан болохоор ч тэр бус, харин илчилж ярих үед нь Ом Сог Дэ хэдийн бүдрээд уначихсан, өрөвдөм нэгэн байсан болохоор л тэр ингэж хэлсэн шиг санагдана. Энэ бол манай гол баатрын хоёр дахь бүдрэлт байв.
Мөн Ом Сог Дэ сургуульдаа ирэхээ больж, өөрийг нь илчилсэн хүүхдүүдийг дээрэмдэж, зодсон хэрэг удаа дараалан гарна. Гэвч хүүхдүүд нэгдэн нийлсний хүчинд түүнийг хөөж чадсан бөгөөд бүдрээд уначихсан баатар маань Сөүл рүү, ээж рүүгээ явснаар ерөнхий үйл явдал дуусах нь тэр. Харин сүүлд Хан Бён Тэг олон жилийн дараа ангийнхантайгаа уулзахад Ом Сог Дэ ярианы гол хүн болж, домог хууч шиг зүйлс сонстох буюу тэр нь буруу гарын үйлдлүүдтэй холбоотой байдаг.
Ом Сог Дэ зүгээр л нэг ичгүүргүй хулгайч болжээ. Тэгвэл ангийн багш ч мөн олон хүүхдийн эрх ашгийг аварч чадсан боловч Ом Сог Дэгийг сургуульд нь буцаан авчраагүйгээс болоод түүний хувь тавилангийн өмнө ч бас бүдэрсэн нэгэн болж таарна. Ер нь “Манай бүдэрсэн баатар” гэдэг бол тухайн туужийн хувьд хамгийн гоё, тун оновчтой нэр болжээ.
Уран зохиолын чиглэлд янз бүрийн гавьяа байгуулсан суутнууд олон бий. Хамгийн гол нь тэд бүгд л өөрийн амьдралын үүх түүхтэй салшгүй холбогдсон нийгмийнхээ амьдралыг аль нэг бүтээлдээ шигтгэсэн байдаг. Мэдээж зөгнөлт зохиолууд болон триллерээс бусдаар шүү дээ. “Манай бүдэрсэн баатар” тууж нь үүний томоохон жишээ болно. Гэхдээ хайрын тухай дуун бус тухайн улсын таагүй цаг үеийг цөхрөнгөө баран байсан ч туулаад гарсан ард түмнийхээ зовлон шаналлыг уудлан бичиж чадна гэдэг л зохиолч хүний эх орондоо чин үнэнээс хайртайгийн баталгаа билээ.
| АМЬТНЫ ФЕРМИЙН УНАЛТ |
|
Д.БУМ-ОЧИР: Цагаан сар бол битүүнээ оруулаад тэмдэглэдэг баяр
2025-11-18 17:33:20
Ч.Ундрам: УИХ-ын гишүүд ёс зүйн зөрчил, авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол намаасаа түдгэлзэнэ
2025-11-18 17:24:48
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна
2025-11-18 14:49:18
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана
2025-11-18 13:19:26
Б.ДАШПҮРЭВ: Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна
2025-11-18 12:46:34
Зохиолч Г.Аюурзанын шинэ ном "А: Хөх дэвтэр" өнөөдрөөс худалдаанд гарчээ
2025-11-18 12:24:40
Монгол бахархлын өдрөөр барилдах бөхчүүдийг маргааш бүртгэнэ
2025-11-18 11:14:20
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2025-11-18 10:44:45
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорчээ
2025-11-18 10:16:54
Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна
2025-11-18 10:12:16
Нийслэлд 122 вагон АИ-92 автобензин байна
2025-11-18 10:05:03
Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна
2025-11-18 09:59:16
“ГЭМ ЗЭМ"-ИЙН МАРМЕЛАДОВ БУЮУ МУГЖ П.ЭРДЭНЭЗААН
2025-11-18 07:25:17
АТГ-ЫН “АЛДАРТ” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, АН-ЫН ТЕНДЕРЧИН Р.ЭРДЭНЭБҮРЭН
2025-11-18 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2025-11-18 07:00:00
МОНГОЛЫН АНХНЫ ТЕАТР СУДЛААЧ ДАШДОНДОГИЙН ОХИН БАТСАЙХАН: ААВ МИНЬ ЗОВЛОНГИЙН ӨМНӨ БӨХИЙГӨӨГҮЙ, ХАТУУЖИЛТАЙ, НОЁН НУРУУТАЙ, ХҮНИЙ ДЭЭД ХҮН БАЙЛАА
2025-11-18 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-11-18 07:00:00
ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ ШИМШРҮҮЛСЭН ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БУЮУ 17 ЗҮРХ ЗОГССОН НЬ
2025-11-18 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ СҮЛД ТЭНЭЖ ОДНО
2025-11-18 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -5 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-18 06:00:00
"Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
2025-11-17 16:18:34
Г.СЭР-ОДЫН ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО
2025-11-17 15:22:58
"Инээмтгий хүн" визуал драмын жүжгийг дахин гурван удаа тоглоно
2025-11-17 14:48:06
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-11-17 14:37:53
Улирлын томуу идэвхжлийн түвшинд хүрчээ
2025-11-17 14:36:12
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
2025-11-17 14:11:56
Х.Тэмүүжин: УИХ-ыг нэг намын даргын бүжгийн тайз болгож болохгүй
2025-11-17 13:50:47
Улсын хэмжээнд өнгөрсөн долоон хоногт ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна
2025-11-17 13:36:17
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
2025-11-17 13:34:47
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ыг зорилоо
2025-11-17 13:02:37
УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх мэдээлэл сонслоо
2025-11-17 12:35:18
Морингийн даваанд барих Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр жилд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
2025-11-17 12:02:31
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 89.3 хувьтай байна
2025-11-17 11:53:21
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дараалал
2025-11-17 10:56:56
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна
2025-11-17 10:50:31
АРД ТҮМЭНДЭЭ ИРНЭ ГЭХ АМЛАЛТТАЙ МАН-ЫН ИХ ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД…
2025-11-17 10:30:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН "СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН НИЙСЛЭЛ ЖЕНЕВ ХОТОД БОЛЛОО
2025-11-17 09:04:58
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-17 07:00:00
М.ДАВААДОРЖ: МИНИЙ ЭМЭЭ Ц.БУНИА ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 2000 ГАХАЙ ҮРЖҮҮЛЖ, 36-ХАН НАСАНДАА МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАХАЙЧИН БОЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ
2025-11-17 07:00:00
АН-ААС УРВАЖ, Н.НОМТОЙБАЯРТАЙ ЭВССЭН Д.ПҮРЭВДАВААГИЙН “ТЕНДЕРЧИН” ЭХНЭР Н.МӨНХЧИМЭГ
2025-11-17 07:00:00
ШАНАГА БУДААГААР “СОЛИГДСОН” Г.ПАГМЫН 53 ЖИЛИЙН ДАРАА ЭХ ОРОНДОО ИРСЭН ГУНИГТ ТҮҮХ
2025-11-17 07:00:00
МАРТАГДАШГҮЙ ЯГО, ДОН ЖУАН, СТИВА БАЙЛАА, ТЭР
2025-11-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |