• Өнөөдөр 2025-03-15

"Балдорж сан" ХНХЯ, EXCLUSIVE-тай хамтран хүүхдүүдэд дулаан дээл өгч байна

2020-11-23,   714

2008 оноос үйл ажиллагаагаа явуулж буй БАЛДОРЖ сангаас Ковид-19 онцгой нөхцөл байдлын үед нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэх Үндэсний үйлдвэрлэлийн дээлийг сайн үйлсийн аянаар олгож байна. Эхний 300 дээлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өглөө. Цаашид 10 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж.
 
 
Omni tech ашиглан хийсэн тул дулаахан, хүүхдийн аюулгүй байдлыг бодож гэрэл цацрагчтай үйлдвэрлэсэн тус дээл нь дотоодын EXCLUSIVE ХХК-ийн бүтээгдэхүүн. Эдгээр дээлийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон дүүргийн салбар нэгжүүд, холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж эздэд нь хүргэх юм.
Цаашид БАЛДОРЖ сангаас тус агентлагт шат дараатай хүлээлгэн өгөхөөр болж орон нутгийн ГБХЗХГ-аар дамжуулан судалгаанд байгаа хөөрхөн бяцхан дүү нартаа хүргэн ажиллахаа илэрхийлсэн байна.

 

 
 

"Балдорж сан" ХНХЯ, EXCLUSIVE-тай хамтран хүүхдүүдэд дулаан дээл өгч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188