• Өнөөдөр 2024-05-17

Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж батлагдлаа

2020-11-22,   1287

Дорноговь аймгийн хэмжээнд батлагдсан 17 тохиолдлын 16 нь ХӨСҮТ-д  мэргэжлийн байгууллагын хяналтан дор хүргүүлсэн байна. Тодруулбал, Айраг суманд гурав, Замын-Үүдэд 14 бүртгэгдэж, үүнээс том хүн 12, таван хүүхэд байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 212, дам хавьтлын 1269 иргэнийг тогтоож үзлэг шинжилгээнд хамруулжээ.
    
Сайншанд, Айраг, Замын-Үүд суманд тандалтын гурван баг ажиллаж байгаа аж. Замын-Үүд суманд шинээр батлагдсан нэг тохиолдлын дам хавьтал Зүүн баянгийн цэргийн ангид ажилладаг нь тогтоогдсон бөгөөд Цэргийн ангид шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж батлагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188