• Өнөөдөр 2024-05-17

ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2020-11-22,   217

Аргын тооллын 11 сарын 22, Адъяа гараг. Билгийн тооллын 8, Тооно одтой, шарагчин могой өдөр

 
Наран ургах, шингэх: 08.08-17.08
Суудал: Шороо
 
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртсана
 
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан болох улирал 6 цаг 01 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртсана.

Аргын тооллын 11 сарын 22, Адъяа гараг. Билгийн тооллын 8, Тооно одтой, шарагчин могой өдөр


ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188