• Өнөөдөр 2025-03-15

Өчигдрийн байдлаар хотоос 1672 тээврийн хэрэгсэл, 3452 зорчигч гарсан байна

2020-11-21,   934

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна.
 
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх есөн товчоогоор нэвтэрсэн 1448, хотоос гарсан 1672 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 83 алба хаагч хот руу орж ирсэн 2892, хотоос гарсан 3452 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. Өчигдрийн байдлаар уг хяналтаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Өчигдрийн байдлаар хотоос 1672 тээврийн хэрэгсэл, 3452 зорчигч гарсан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-22 12:21:12
    Haana byrtgyylj yaj garch baigaa yum be: Yaj garah ve
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188