Вирус амны хаалтыг давж, хоолны залгиур руу орж чадахгүй учир амны хаалтаа тогтмол хэрэглээрэй
Өнгөрсөн долоо хоногт “Коронатай иргэн Д.Мөнхбат” гэсэн фэйсбүүк хаягаас “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байхдаа коронавирус туссан талаар мэдээлж байсан билээ. Түүнээс долоо хоногийн дараа тэрбээр өнгөрсөн долоо хоногт миний биеийн байдал хүндэвтэр байсан ба ямар шинж тэмдгүүд илэрсэн талаар мэдээллээ.
“Зарим хүн гадаадаас яах гэж ирсэн юм, чи вирус авчирсан, худал мэдээлэл тарааж байна" хэмээн цахим орчноор намайг зүхэж байсан. Тэдний фэйсбүүк рүү орохоор дандаа хуурамч хаягууд байсан. Өнгөрсөн долоо хоногт халуурч, бие өвдөхөд дотны хүмүүс болон тусалж дэмжсэн хүмүүсийн сэтгэл их нэмэр боллоо.
Эхлээд бие арзайх, зарайх шинж тэмдэг илэрсэн. Мөн коронавирус туссан хүмүүсийн 70-80 хувьд нь илэрдэг шинж тэмдэг бол амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах. Энэ шинж тэмдэг надад одоо хүртэл явагдаж байна. Ямарваа нэгэн витамин, махтай хоол идсэн ч үнэртэхгүй. Дээрээс нь хамар битүүрч, бие сульдана. Орноосоо босоход бие сульдана. 39.9 хэм хүртлээ халуурсан. Эмч нар шаардлагатай арга хэмжээг авч халууныг буурууллаа. Цээжээр хатгуулж, цэртэй ханиалгасан. Уушгины орчимд өвдсөн. Энэ шинж тэмдэг хүний биеийн онцлогоос хамаарч илрэхгүй ч байж болно. Би тасгийнхаа хамгийн хүнд байдалтай өвчтөн нь байлаа. Нэг нь гуч гарсан, нөгөөх нь 40-50 хүрч буй хоёр хүн надтай цуг тусгаарлагдаж байна. Өрөөний маань нэг залуугийн хувьд бага зэрэг ханиалгасан байдалтай байна. Тэр залуугийн бие сайжирсан ч, миний биед шинж тэмдгүүд байсаар байна. Шинж тэмдгүүдийн хувьд өөр өөрөөр илэрч болдог байна. ХӨСҮТ-ийн эмч нар үнэхээр гайхалтай өвчтөнүүдийнхээ төлөө байнга эргэж тойрч байна. Би дөрөв, таван төрлийн эм ууж байна. Антибиотик, вирусийн гаралтай эм ууж байгаа болохоор ходоод өвдөөд, бөөлжөөд гаргаад байсан асуудлыг шийдэж, тунг нь өөрчилж, хамгийн бага хэмжээгээр, ходоод хамгаалах эмтэй уугаад болж байна. Амаар уух биш, лаа хийхийг зөвлөж байна. Антибиотик тариа, дусал, витамин судсаар хийж байна. Тариа, нэг дусал, эмүүд ууж цагаар хийлгэж байна. Хүйсээр хийдэг тариатай нийлээд нийт зургаан төрлийн тариа хийж байна. Одоо халуун буурч, ханиалга байхгүй болсон.
Сайхан мэдээ нь цусан дахь вирусийн хэмжээ багассан байна гэж эмч хэлсэн. Би хамт ирсэн хүмүүсээс хамгийн залуу нь хэдий ч хамгийн хүнд туссан байна. Архи, дарс, тамхи хэрэглэдэггүй ч хамгийн хүнд туслаа. Уг нь би хамгийн хамгийн сайн биетэй нь байх ёстой байтал хамгийн муу нь байна. Эртнээс хамгаалж байвал зүгээр шүү. Манай өрөөний ах С витамин сайн хэрэглэж, хоолондоо маш сайн байгаа. Сармисыг өргөнөөр хэрэглэж, С витамин ихтэй хоол, хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Мөн вирус амны хаалтыг давж, хоолны залгиур руу орж чадахгүй учир амны хаалтаа тогтмол хэрэглээрэй. Гараа угаасан байхад амаар орохгүй. Гадуур гарахгүй, дархлаатай байхад вирусээс хамгаалах боломжтой. Бидний хувьд хэчнээн хамгаалаад ч нэмэргүй нөхцөлд байсан. Хоол муу, түгээлтээр дамжаад корона туссан гэхээр хамгаалалт муу байсан. Гадуур тархалт их байна. Тиймээс гэртээ байхыг хичээгээрэй. Бүгд эрүүл мэндээ бодоод, гараа угааж, амны хаалтаа зүүж, амин дэмтэй хоол идээрэй. Миний биеийн байдал өчигдрөөс хойш сайжирсан” хэмээн ярилаа.
Сармисыг өргөнөөр хэрэглэж, С витамин ихтэй хоол, хүнс хэрэглэхийг зөвлөж байна
| Д.Мөнхбат: Өнгөрсөн долоо хоногт биеийн байдал хүндэвтэр байлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |