• Өнөөдөр 2025-03-15

ЭМЯ: Өчигдрийн 17:00 цагаас хойш 21 тохиолдол нэмж батлагдлаа

2020-11-21,   1600

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээллээ. Манай улсад коронавирусийн 578 тохиолдол бүртгэгджээ. Өчигдрийн 17:00 цагаас хойш нийт 21 нэмж бүртгэгдсэн байна. Тодруулбал, нийслэлд тав, Сэлэнгэд тав, Дорноговь аймагт зургаа, Орхон аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ. Нийт 3071 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд дотооддоо илэрсэн тохиолдол 142 боллоо.
 
           Үүнээс Улаанбаатар хотод 38, Сэлэнгэ аймагт 58, Дорноговь аймагт 12, Орхон аймагт 16, Дархан-Уул аймагт 16, Говьсүмбэр аймагт нэг тохиолдол батлагдаад байна. Нийт улсын хэмжээнд 578 хүнээс 337 нь эдгэрч, сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр хүн байгаа аж. Харин ХӨСҮТ-д 234 хүн эмчүүлж байгаагаас хүнд хоёр, хүндэвтэр 42, хөнгөн 190 хүн байна. Урьд шөнийн батлагдсан тохиолдлууд дунд сургуулийн сурагч, оюутан байсан гэдгийг хурлын энэ үеэр онцоллоо. 
 
Албаны мэргэжилтнүүд сэтгүүлчидтэй цахимаар холбогдож, дараах асуултад хариуллаа.
 
- Манай улсан 300 гаруй хүн эдгэрээд гарсан байна. Ямар эмчилгээ хийж байгаа юм бэ. Эдгэрэхэд дундажаар хэдий хугацаа орж байгаа вэ?
 
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны хэлтсийн дарга А.Амбасэлмаа:
 
-Манайд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлоос хойш ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу эмчилгээ хийж байгаа. Батлагдсан тохиолдлын эхний үе шатанд дөрвөн төрлийн эмчилгээ хийж байгаа. Мөн дархлаа дэмжих эмчилгээ хийнэ. Харин хүндэрсэн хүнд антиветик хийж байна. Ор хоног 14-64 хоног байгаагас дунджаар 28 хоногт эмчлэгдэж байгаа. Манайд шинж тэмдэггүй, хөнгөн чанарын өвчлөлтэй орж ирж байсан. Эрт илрүүлбэл эмчилгээ сайн байгаа. Одоо бид эрт илрүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа
 
-Замын хөдөлгөөнд оролцож байгаа машинууд QR  кодтой байх ёстой гэсэн шаардлага тавьж байна. Бүртгэл хийж амжаагүй газрууд яах вэ. Хөдөө орон нутгийн иргэдийг нутаг буцаах талаар арга хэмжээ авах уу. Эрүүл мэндийн яамны мэдээлэл зөрөөд байна. Иргэдийн маршрутыг тодорхой болгож болох уу? 
 
-Өдөрт гурван удаа тоо, мэдээлэл өгч байгаа. Шинээр илэрсэн тохиолдолуудыг 11-17 цагийн хооронд өгч байгаа.  Бид шинжилгээ авах 18 цэг ажиллуулж байгаа. Халдвар авсан байх магадлалтай иргэд шинжилгээ өгч байгаа. Батлагдсан тохиолдлын зам мөрийг хэлж байна. Ихэнх нь түрүүчийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн. Хаа хамаагүй хүмүүсээс одоогийн байдлаар илрээгүй шүү.
 
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр
 
-Нийслэлийн Засаг даргын 1042 тоот захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа. 13 байгууллагаас бусад нь замын хөдөлгөөнд оролцохгүй. QR кодыг ирэх даваа гараг гэхэд бэлэн болгоно. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн энэ кодоор замын хөдөлгөөнд оролцоно.

ЭМЯ: Өчигдрийн 17:00 цагаас хойш 21 тохиолдол нэмж батлагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188