• Өнөөдөр 2025-03-15

БРАВО: Авлигын эсрэг дэлхий нийтийн шилдэг тэмцэгчээр Монгол сэтгүүлчийг нэрлэжээ

2020-11-20,   933

Transparency International олон улсын байгууллагын "Anti-Corruption Award 2020" буюу Авлигын эсрэг оны шилдэг шагналд  iKon.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор Ч.Болортуяаг дэвшүүлжээ.  Уг шагналд 228 хүн, институтийн санал болгосон 400 нэр дэвшигчээс  дөрвөн хүнийг шалгаруулсан аж.
 
Түүнийг сэтгүүл зүйгээр дамжуулан өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцож,  өндөр албан тушаалтай  хүмүүсийг халдашгүй эрхтэй биш гэдгийг харуулсан хэмээн Transparency International онцолсон байна. Шагналын эзнийг арванхоёрдугаар сарын 2-нд тодруулахаар төлөвлөжээ.
 
Дээрх шагналд:
 
  1. Португалийн Элчин сайд, Европын парламентын гишүүн асан Ана Гомез,
  2. Казахстаны үндэсний консерваторийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд проректор Ботакөз Копбаеба,
  3. Афганистаны сэтгүүлч Заки Даряаби
  4. Монголын сэтгүүл Ч.Болортуяа нарын дөрвөн хүнийг нэр дэвшээд байгаа юм.
 

 


БРАВО: Авлигын эсрэг дэлхий нийтийн шилдэг тэмцэгчээр Монгол сэтгүүлчийг нэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188