• Өнөөдөр 2025-03-17

Орон гэргүй 402 иргэний коронавирусийн шинжилгээ сөрөг гарчээ

2020-11-20,   682

Нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй иргэдийг илрүүлэн цуглуулах, бүртгэлжүүлэх, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулжээ. 

Энэ хүрээнд 715 орон сууцны 1562 орц, хонгил, 63 барилга байгууламж, зургаан хүнсний зах, худалдааны төв, 46 дулааны худаг, гурван төвлөрсөн хогийн цэгт үзлэг шалгалт хийсэн байна. Улмаар гэр оронгүй 248 иргэнийг олж тогтоожээ. Тэдгээр иргэдээс 102 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 136 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа зургаан төрийн бус байгууллагад байршуулан 10-н иргэнийг гэр бүлд нь эргэн нэгтгэжээ. 

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд 182 орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд байршиж байсан бөгөөд дээрх арга хэмжээг зохион байгуулснаар нийслэлийн хэмжээнд нийтдээ 420 гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байршуулах үйлчилгээнд хамруулж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна.
Дээрх иргэдэд түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ.
 
 

Орон гэргүй 402 иргэний коронавирусийн шинжилгээ сөрөг гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188