• Өнөөдөр 2025-02-06

Г.Сайханбаяр: Вирус ахуйн замаар дамжсан нь тогтоогдсон

2020-11-19,   989

Сэлэнгэ аймаг дахь коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийн үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр вирусийн эх үүсвэрийн талаар ярилаа. Тэрээр "Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод энэ сарын 09-ний өдөр батлагдсан тохиолдол нь хоёр эх үүсвэрээс гаралтай гэдэг нь батлагдсан. Нэгдүгээрт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот нь олон улсын зэрэглэлийн байнгын хөдөлгөөнтэй өртөөтэй. Энэ өртөөгөөр өдөрт 15-20 төмөр замын хөдлөх хэрэгсэл байнга хөдөлж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн шалган нэвтрүүлэх цэг дээр шалгаж харилцан бичиг баримтаа солилцож баталгаажуулдаг. Үүний улмаас хатуу болон зөөлөн биетийн хүртвэрээр халдварын урсгал орж ирсэн нь тогтоогдсон.
 
Хоёрдугаарт нь, Алтанбулагийн боомтоор Монголд анхны зөөвөрлөгдсөн тохиолдол орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн орчим дахь авто зам дээр ахуйн алдааны улмаас тээвэрлэгдэн орж ирсэн вирус ахуйн замаар дамжсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүлс, нусаа хаях, бие засах, түр амрахаар элдэв зүйлсийг гадагшлуулах, хууль бус захиа, захиварын зүйлүүдийг замдаа хаях зэргээс үүсэлтэй. Тиймээс УОК-оос томилогдсон ажлын хэсэг эх үүсвэрийг тогтоох ажлыг бүрэн биелүүлсэн. Халдварын идэвхтэй илрэх үе эхэлсэн" гэв.

Г.Сайханбаяр: Вирус ахуйн замаар дамжсан нь тогтоогдсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188