• Өнөөдөр 2024-05-12

Говьсүмбэр аймагт хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийлээ

2020-11-18,   559

Говьсүмбэр  аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс 0 /тэг/ зогсолт хийж, аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаалаа.

Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэж Говьсүмбэрт гарсан тохиолдлыг  аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтанд авсан бөгөөд тус  тохиолдолын хавьталыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд 0 /тэг/ зогсолт хийж иргэдийг тайван байж аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг сайтар дагахыг уриаллаа.

 


Говьсүмбэр аймагт хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188