• Өнөөдөр 2024-05-13

Явганаар болон автомашинаар зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг эрс чангатгалаа

2020-11-18,   801

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд зургаан хоног болж байна. Арваннэгдүгээр сарын 16-ны 06:00 цагт хөл хорионы хугацаа дуусах байсныг Засгийн газраас дахин 14 хоногоор сунгасан. Хатуу хөл хорионы дэглэм тогтоож, хот дотор явган болон автомашинаар зорчихыг хориглоод удаагүй байхад буюу өчигдөр иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн тухай шүүмжлэл цахим сүлжээгээр түгсэн.
Хөл хориог улам чангатгаж нийтийн тээврийн хэрэгсэл 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу хуваарьт шилжлээ
Тэгвэл өнөө өглөөнөөс эхлэн хөл хориог улам чангатгаж нийтийн тээврийн хэрэгсэл 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу хуваарьт шилжлээ. 
Мөн иргэдийн явганаар зорчихыг хязгаарлаж байгаа бөгөөд ойролцоох хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа 13 салбарын ажилчид ажлын үнэмлэхээ үзүүлэн зорчих юм. Хөл хорионы хатуу дэглэмийг цагдаа, дотоодын цэрэг, БХИС-ийн нийт 5000 гаруй алба хаагч сахиулж байна. 
 

Явганаар болон автомашинаар зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг эрс чангатгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188