• Өнөөдөр 2025-03-16

А.Амбасэлмаа: Тээврийн жолооч Д-гийн ахаас халдвар илэрлээ

2020-11-17,   806

Эрүүл мэндийн яамнаас “Ковид-19”  халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 
 
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт ТИР машины хоёр жолооч болон Улаанбаатар хотын анхны тохиолдлын ойрын хавьтлаас коронавирус илэрсэн тухай мэдээллээ. Тэрбээр "Өнгөрсөн хоногт нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ.
 
Тодруулбал Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байна.
 
Мөн Улаанбаатарын багц буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ. Энэ хүний хувьд тээврийн жолооч Д-гийн ах бөгөөд гурав дахь давтан шинжилгээгээр халдвар нь батлагдаж байна. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй.
 
Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 боллоо" гэлээ. 
 

А.Амбасэлмаа: Тээврийн жолооч Д-гийн ахаас халдвар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188