Коронавируст халдварын эсрэг Монгол Улсын Засгийн газраас явуулж буй хариу арга хэмжээг олон улсын байгууллагууд дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-аас хандивлаж буй 96 мянган ам.долларын үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрөмжийг гардуулан өглөө.
Энэ үеэрээ ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ “Коронавируст цар тахлыг Монгол Улс хохирол багатай даван туулахад ДЭМБ-аас бүхий л талаар дэмжин хамтран ажиллана. Бид цаашид хэрэгцээтэй байгаа бусад тоног, төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Өнгөрсөн хугацаанд бид Ковидын бэлэн байдлыг хангаж Цэргийн төв эмнэлэгт 440 ор, ХӨСҮТ-д 400 ор, Яармагийн шинэ төрөх эмнэлэгт 500 орыг бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд эдгээрийн 10 хувийг эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглах юм. Ковидын нөхцөл байдал хүндэрсэн үед эрчимт эмчилгээний хүрэлцээ чухал байдаг учраас эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна.

Өнөөдөр бид Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна. Мөн нэмэлтээр ДЭМБ-аас хандивласан эмч, ажилчдын хамгаалах хувцас, амьсгалын аппарат, монитор гээд шаардлагатай тоног төхөөрөмж хүлээн авч, эмнэлгүүддээ хүлээлгэн өглөө.
Мөн хүний нөөцийн хувьд байдал хүндэрсэн үед ажиллах хүмүүсийн жагсаалт гарч, бэлтгэгдсэн байгаа. Бид цаг үетэйгээ уялдуулан эмнэлгүүдийн эрчим эмчилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Яармагийн шинэ эх хүүхдийн шинэ эмнэлгийн тоног, төхөөрөмжүүд одоо суурилагдаад явж байна. ХӨСҮТ-ийн хувьд эрчим эмчилгээний тасаг 20 амьсгалын аппараттай байгаа. Маргаашаас нэмэлт аппаратуудыг суурилуулаад эхлэх юм. Хүний нөөцийн хувьд төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтад ороод ажиллаж байна” гэлээ.
.jpg)

| Т.Мөнхсайхан: ДЭМБ-аас хандивласан 96 ам.доллараар эм, эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмжийг эмнэлэгүүдэд гардууллаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |