• Өнөөдөр 2024-05-12

Хулгайн замаар Хэнтийд очсон иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарлаа

2020-11-16,   1471

Хэнтий аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Улаанбаатар хотоос Хэнтий аймагт ирсэн иргэдээс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан байна. Эдгээр хүн нь арваннэгдүгээр сарын 15-ны шөнө хулгайн замаар гэртээ ирсэн гэсэн мэдээлэл байна. Баянхутаг сумын эрүүл мэндийн байгууллага коронавирусийн шинжилгээ авахад хоёр хүнээс илэрчээ. Тийм учраас аймгийн Онцгой коммис хуралдаж аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийг түр хааж, явган болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Аймгийн төв дээр хоёр шинжилгээний баг ажиллаж байна. Баянхутаг сум болон аймгийн төв дээр хоёр тохиолдол байх магадлал байна. Эдгээр шинжилгээг Дорнод аймаг руу явуулж 24 цагийн дараа шинжилгээний хариу гарна. Тус хугацаанд иргэд дэглэмээ сайтар барихыг хүсэж байна” гэлээ.

Хулгайн замаар Хэнтийд очсон иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188