Манай улсад дотооддоо коронавирусийн халдвар авсан 19 иргэн бүртгэгдсэн. Үүнээс тээврийн жолоочийн ойрын хавьтал есөн хүнээс коронавирус илрээд байгаа. Тодруулбал, түүний эхнэр, хүүхэд болон МУБИС-ийн хоёр оюутан, Д-ийн ахын эхнэр хүүхдээс вирус илэрч, эмчлүүлж байна.
Жолооч Д-ын ахын эхнэр "ТЭСО" группт ажилладаг байсан гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Энэ талаар "ТЕСО" группийн борлуулалтын албанаас тодруулахад "Манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Халдвар илэрсэн гээд байгаа ажилчид нь манайд ажилладаггүй. Манайхаас салаалж гарсан компанид ажилладаг байсан юм билээ.Тодруулбал, "Грийн" импекс компанийн ажилтнууд. Одоогийн байдлаар манайд ажилчдыг тусгаарлаж, үйл ажиллагааг нь зогсоосон зүйлгүй. Үйлдвэр маань маш ачааллалтай 24 цагаар ажиллаж байна" гэлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар халдвар илэрсэн жолоочийн ахын эхнэр нь "Грийн" группт борлуулалтын менежер, нөхөр нь түгээгч хийдэг байсан аж. Үүнтэй холбоотойгоор тус группын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулах ажил зохион байгуулж байгаа аж.
.
"Грийн" группийн ажилчдыг тусгаарлажээ |
|