Коронавирусийн халдвар илэрсэн иргэн "Эмоци" продакшны тоглолт үзжээ

2020-11-15,   842

Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 428 -д хүрээд байна. Үүнээс ачаа тээврийн жолооч 29 настай эрэгтэй Д-гээс  коронавирусийн халдвар илэрсэнээр дотооддоо халдвар алдсан гэдэг нь тогтоогдоод байгаа. Өнөөдрийн байдлаар түүний ойрын болон дам хавьтлын есөн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Иймд эдгээр иргэний явсан маршрутыг тогтоох ажил үргэлжилж байна.
 
Иргэд Д-гийн ойрын хавьтал, коронавирусийн халдвар авсан иргэн арваннэгдүгээр сарын 8-нд "Эмоци" продакшны тоглолт үзсэн гэдгээ мэдүүлжээ. Улмаар "Эмоци" продакшны зүгээс өөрийн цахим хуудас дээрээ “Эмоци продакшны 2020 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын 17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50, 16 дугаар эгнээний 35-44, 15 дугаар эгнээний 36-46,14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн Фейсбүүкийн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу” гэх зарыг тавьсан байна.
 

Коронавирусийн халдвар илэрсэн иргэн "Эмоци" продакшны тоглолт үзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188
ergelt.mn@gmail.com