• Өнөөдөр 2025-03-15

ТҮК-ийн ажилчид онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ

2020-11-13,   1515

Коронавирусийн халдвар дотоодод илэрсэнтэй холбоотой манай улс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хүрээнд хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, буяны үйл ажиллагааны байгууллагаас бусад байгууллагын үйл ажиллагааг түр хязгаарлаад байгаа билээ. Мөн нийтийн тээвэр, Хот тохижилтын үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж байна.
 
Хотын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг ТҮК-ийн ажилчид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа. Учир нь, манай улсад хог ангилан хаях боломж нөхцөлийг хангалттай бүрдүүлж өгөөгүй. Иймд тэднийг халдвар хамгааллын хувцсаар хангах зайлшгүй шаардлагатай байгаа. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хүнсний хангамж хийгээд, онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдыг халдвар хамгааллын хувцас, хэрэгслээр хангах нийгмийн бусад асуудлыг шийдвэрлэхийг даалгасан. Гэвч ТҮК-ийн ажилчдын талаар дурдагдаагүй байна. Энэ талаар эх сурвалж "ТҮК-ийн ажилчдад халдвараас сэргийлэх зориулалтын хувцас, хэрэглэл, амны хаалт тэргүүтэй зүйлс хэрэгтэй байгаа ч өөрсдөө хангах боломжгүй, өртөг өндөр, олдоц муу байна. Даанч Засгийн газрын хуралдаанаар үйлчилгээний газрын ажилтнуудын талаар дурдагдсангүй" гэсэн юм.
 

ТҮК-ийн ажилчид онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188