Коронавирусийн халдварын тархалтын талаарх 11:00 цагийн мэдээллээс хойш өнөөдөр хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 414 боллоо.
Шинээр батлагдсан тохиолдлын нэг нь анхны голомт буюу ачаа тээврийн жолооч Б.Д-гийн дөрвөн настай хүүхдээс халдвар илэрсэн байна. Д-гийн ойрын хавьтлууд буюу хадам ээж, эхнэр, дүү, дүүгийнх нь хоёр найзаас коронавирусийн халдвар илрээд байгаа билээ. Жолооч Д нь эхнэр, хоёр хүүхдийн хамт ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчүүлж буй. Харин хоёр дахь тохиолдол нь Франкфуртын онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээгээр халдвар авсан нь илэрсэн аж.
Д.Нарангэрэл: Жолооч Д-гийн дөрвөн настай хүүхдээс коронавирус илэрлээ |
|
2025-06-06 17:21:11
2025-06-06 17:17:31
2025-06-06 12:44:29
2025-06-06 11:38:24
2025-06-06 11:03:03
2025-06-06 11:01:30
2025-06-06 10:38:11
2025-06-06 10:29:06
2025-06-06 10:23:52
2025-06-06 10:05:36
2025-06-06 09:53:17
2025-06-06 07:40:00
2025-06-06 07:30:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 07:00:00
2025-06-06 06:16:29
2025-06-06 06:00:01
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |