• Өнөөдөр 2025-03-16

Халдвар авсан нь батлагдсан 35 настай Д нь багш бөгөөд сурагчдынх нь эцэг, эхтэй холбогдож байна

2020-11-13,   1368

Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдол болох иргэн Ц-ийн бэр Д нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын цэцэрлэгт багшилдаг байжээ. 

Коронавирусийн халдвар илрэхээс өмнө ажлаа хийж байсан гэх бөгөөд халдвар тархсан байж болзошгүй байгаа аж. Тиймээс түүний багшилдаг ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг ажилладаг байгууллагаар нь ангилж, хүүхдүүдээ тандах, гэрт нь тусгаарлах зөвлөгөө өгсөн байна.
  • УБТЗ-ын Сүхбаатар өртөө- 17
  • Хилийн 0243-р анги- 1
  • Хилийн 0101-р анги- 1
  • Хүнсний дэлгүүр- 3
  • Онцгой байдлын газар- 1
  • Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станц- 1
  • Банк- 2
  • Гааль- 1
  • Гэртээ суудаг- 8
  • Хувираа хөдөлмөр эрхлэгч- 10 эцэг эх байна.
Түүнчлэн Д-гийн хүү А нь Сүхбаатар сумын ЕБС-ийн тавдугаар ангид сурдаг бөгөөд анги нь 30 сурагчтай аж. Тиймээс ангийнх нь хүүхдүүдийн эцэг, эхтэй холбогдож, эмнэлзүйн шинж тэмдэг илэрч буй эсэхэд хяналт тавьж байгаа гэж Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Халдвар авсан нь батлагдсан 35 настай Д нь багш бөгөөд сурагчдынх нь эцэг, эхтэй холбогдож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188