• Өнөөдөр 2024-05-17

74 настай Ц-гийн бэр, ач хоёроос халдвар илэрч, тэдний ойрын хавьтал 67 хүүхдийг шинжилгээнд хамруулж байна

2020-11-13,   1024

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын IV багийн иргэн 74 настай Ц-ийн хоёр удаагийн шинжилгээгээр Ковид-19-ийн халдвар илэрсэн тухай бид өчигдөр мэдээллэсэн. 

Тэгвэл түүний ойрын хавьтал буюу бэр, найман настай ачаас нь коронавирус илэрч, шинжилгээ нь эерэг гарсныг ЭМЯ-наас мэдээллээ. 

Иргэн Ц-гийн бэр нь энэ сарын 8,9-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймагт ирж, хоёр хоножээ. Ингэхдээ Дархан-Уул аймгийн таван худалдааны төвөөр үйлчлүүлсэн байна. Мөн хүүхдээ "Оргил" худалдааны төвийн тоглоомын төвд хоёр цаг тоглуулсан аж. Дархан-Уул аймгийн онцгой комисс, цагдаа, тагнуулын байгууллагаас тус худалдааны төвийн хяналтын камерийг шүүж, тухайн үед нийт 67 хүүхэд уг тоглоомын төвд тоглож байсныг илрүүлсэн байна. Тиймээс тухайн хүүхдүүдийн гэрийг олж тогтоох, ар гэрийнхнийг нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. 
 
Одоогоор Дархан-Уул аймгийн замын хөдөлгөөнийг бүрэн хааж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 95 хувьд хүргээд байгаа аж. 
 
 

74 настай Ц-гийн бэр, ач хоёроос халдвар илэрч, тэдний ойрын хавьтал 67 хүүхдийг шинжилгээнд хамруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188