Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Ц-ээс Ковид-19 халдвар илэрсэн байна. Тухайн иргэн ач хүүгийн хамтаар амьдардаг байна. Тэрбээр энэ сарын 6-наас эхлэн 38 хэм хүртэл халуурч, толгой өвдөж байна гэсэн өгүүлэмжтэйгээр өрхийн эмнэлэгтээ хандсан байна. Ингэхдээ 10 хоногийн өмнөөс ханиалгаж байжээ. Ингээд энэ сарын 8-ны өдөр Дархан-Уул аймаг руу ач хүүгийн хамтаар вагоноор зорчиж дэлгүүр ороод өдөртөө буцсан байна. Ингээд 9-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Түүнээс хоёр удаагийн шинжилгээ авахад ЭЕРЭГ гарсан байна. Түүний хамгийн ойрын хавьталд орсон бүх хүнийг олж тогтоон шинжилгээ авсан байна. Яг одоо ХӨСҮТ-рүү иргэн Ц-г хүргэх ажиллагааг зохион байгуулж байна гэлээ. Ингэснээр Сэлэнгэ аймагт халдварын шинэ голомт үүслээ гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрч байна. Учир нь иргэн Ц, жолооч Д-тэй ямар нэгэн холбоогүй гэдгийг хэлж байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 25 иргэн энэ сарын 8-нд Улаанбаатар хотод болсон "Хархан нүдэн" тоглолтыг үзсэн байна. Тэднээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.
Мөн дээрх Сэлэнгэ аймгийн иргэн Ц Дархан-Уул аймаг руу зорчсонтой холбогдуулан тус аймгийн Онцгой байдлаас мэдээлэл хийж байна. Тус аймагт мөн нэг сэжигтэй тохиолдол илрээд байгаа юм. Тиймээс Дарханд хөл хориог хатуу тогтоож, хөдөлгөөнийг хязгаарлана гэдгээ мэдэгдлээ.
| Сэлэнгэ аймагт коронавирус халдварын шинэ голомт үүслээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |